Түүхийн хуудаснаа мөнхлөгдсөн 10 эмэгтэй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 13 ・ 1

 

 

1. "Төмөр" хатагтай Маргарет Тэтчер

Маргарет Тэтчер  буюу  Маргарет Хилда Робертс  (1925 оны 10 сарын 13-нд төрсөн) нь Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа "Төмөр хатагтай" хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд болно. Ерөнхий сайд байхдаа улс орныхоо хямралын эсрэг эхлээд инфляцийг хянахын тулд банкны хүүний үзүүлэлтийг нэмэгдүүлсэн. Тэр Британийн уламжлалт үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэл тухайлбал цөөнхийн нэгдлийг хурцаар шүүмжилж устган нийгмийн орон сууц, байр, нийтийн тээвэрт хувьчлал хийснээрээ олонд их танигдах болжээ. Маргарет Тэтчерийн хоёр дахь үе буюу 1983-1987 оны үед Тэтчер тодорхой хэмжээний шүүмжлэл түүнчлэн 1984 онд түүний эсрэг улс төрийн аллагын оролдлого байж болохуйц үзэл бодлын зөрчилдөөнийг зохицуулж чадсан юм. 1987 онд Тэтчер стандартчилагдсан боловсролын хөтөлбөрийг улс орон даяар сайжруулах болон улс орны нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг оролдсон. Гэсэн хэдий ч тэр орон нутагт тогтоогдсон татварын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, татвар төлөөгүй хүмүүсийн иргэний болон сонгуулийн эрхийг хасаж өөрчлөхийг оролдсон нь түүнийг дэмжигч хүмүүсийн дэмжлэгийг алдахад хүргэсэн. Энэ татварын журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн нь нийтийн бослого болж мөн нам дотор хагарал бий болгосон. Тэтчер 1990 онд намынхаа удирдагчийн албаа эрчимтэй үргэлжлүүлсэн боловч эцэст нь намын гишүүдийн дарамт хавчлага бий болж 1990 оны 11 сарын 22-нд суудлаа тавьж өгөх саналаа мэдэгдсэн. Мэдэгдэлдээ тэрээр “Би хамтран зүтгэгчид нартайгаа зөвлөлдсөний эцэст, улс орныг удирдах эрхээ Кабинетийнхаа гишүүдэд шилжүүлснээр намын нэгдэл нягтралыг сайжруулах болон улс төрийн сонгуульд манай нам ялалт байгуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Намайг дэмжиж ажилласан кабинетийн гишүүд болон кабинетаас гадуурх албан тушаалтнуудад талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна. Тэрээр 1990 оны 11 сарын 28-нд ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгджээ.

 

Маргарет Тэтчер буюу Маргарет Хилда Робертс (1925 оны 10 сарын 13-нд төрсөн) нь Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа "Төмөр хатагтай" хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд болно. Ерөнхий сайд байхдаа улс орныхоо хямралын эсрэг эхлээд инфляцийг хянахын тулд банкны хүүний үзүүлэлтийг нэмэгдүүлсэн. Тэр Британийн уламжлалт үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэл тухайлбал цөөнхийн нэгдлийг хурцаар шүүмжилж устган нийгмийн орон сууц, байр, нийтийн тээвэрт хувьчлал хийснээрээ олонд их танигдах болжээ.
Маргарет Тэтчерийн хоёр дахь үе буюу 1983-1987 оны үед Тэтчер тодорхой хэмжээний шүүмжлэл түүнчлэн 1984 онд түүний эсрэг улс төрийн аллагын оролдлого байж болохуйц үзэл бодлын зөрчилдөөнийг зохицуулж чадсан юм. 1987 онд Тэтчер стандартчилагдсан боловсролын хөтөлбөрийг улс орон даяар сайжруулах болон улс орны нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг оролдсон. Гэсэн хэдий ч тэр орон нутагт тогтоогдсон татварын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, татвар төлөөгүй хүмүүсийн иргэний болон сонгуулийн эрхийг хасаж өөрчлөхийг оролдсон нь түүнийг дэмжигч хүмүүсийн дэмжлэгийг алдахад хүргэсэн. Энэ татварын журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн нь нийтийн бослого болж мөн нам дотор хагарал бий болгосон. Тэтчер 1990 онд намынхаа удирдагчийн албаа эрчимтэй үргэлжлүүлсэн боловч эцэст нь намын гишүүдийн дарамт хавчлага бий болж 1990 оны 11 сарын 22-нд суудлаа тавьж өгөх саналаа мэдэгдсэн. Мэдэгдэлдээ тэрээр “Би хамтран зүтгэгчид нартайгаа зөвлөлдсөний эцэст, улс орныг удирдах эрхээ Кабинетийнхаа гишүүдэд шилжүүлснээр намын нэгдэл нягтралыг сайжруулах болон улс төрийн сонгуульд манай нам ялалт байгуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Намайг дэмжиж ажилласан кабинетийн гишүүд болон кабинетаас гадуурх албан тушаалтнуудад талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна. Тэрээр 1990 оны 11 сарын 28-нд ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгджээ.

 
 

 

2.Египетийн хатан хаан VII Клеопатра

Клеопатра VII -Птоломейн угсааны Египетийн эцсийн хатан. Клеопатра Птолемей XII хааны хоёр дахь охин байлаа. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцөж, 18 настай Клеопатра 15 настай дүү Птолемей XIII-ын хамтаар хаан ширээг залгамжлах байлаа. Цөөн хэдэн жилийн дараа түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна. Гэвч дараа нь Ромын захирагч Юлий Цезарь түүнд хаан ширээндээ буцаж суухад нь тусалж байж. Зөвхөн эрчүүд улс орныг захиран сууж байсан тэр үед тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, хурц ухаанаа ашиглан хязгааргүй эрх мэдэл, алдар хүндийг бий болгож чадсан түүхэн эмэгтэй юм. Клеопатра Египетийг Ромын эзэнт гүрнээс хамгаалах ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн.

 

Клеопатра VII-Птоломейн угсааны Египетийн эцсийн хатан. Клеопатра Птолемей XII хааны хоёр дахь охин байлаа. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцөж, 18 настай Клеопатра 15 настай дүү Птолемей XIII-ын хамтаар хаан ширээг залгамжлах байлаа. Цөөн хэдэн жилийн дараа түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна. Гэвч дараа нь Ромын захирагч Юлий Цезарь түүнд хаан ширээндээ буцаж суухад нь тусалж байж. Зөвхөн эрчүүд улс орныг захиран сууж байсан тэр үед тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, хурц ухаанаа ашиглан хязгааргүй эрх мэдэл, алдар хүндийг бий болгож чадсан түүхэн эмэгтэй юм. Клеопатра Египетийг Ромын эзэнт гүрнээс хамгаалах ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн.

 
 

 

3.ТЕРЕЗА ЭХ

"Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм"-ийгг үүсгэн байгуулагч түүний жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжу гэдэг. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн. Тереза эхийн хэлснээр "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч" бүлгэмийн гол зорилго нь "Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах явдал юм" хэмээн тодорхойлж байв. Тереза уг бүлгэмийг үүсгэн байгуулсан мөн гэлэнмаа нарыг удирдагчийн хувьд "Тереза эх" хэмээн дуудагдах болсон. Энэтхэгийн Засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх "Сүүлчийн замаа үдэх гэр" хэмээх асрамжийн газар байгуулав. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс католик шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. 

 

"Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм"-ийгг үүсгэн байгуулагч түүний жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжу гэдэг. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн. Тереза эхийн хэлснээр "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч" бүлгэмийн гол зорилго нь "Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах явдал юм" хэмээн тодорхойлж байв. Тереза уг бүлгэмийг үүсгэн байгуулсан мөн гэлэнмаа нарыг удирдагчийн хувьд "Тереза эх" хэмээн дуудагдах болсон. Энэтхэгийн Засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх "Сүүлчийн замаа үдэх гэр" хэмээх асрамжийн газар байгуулав. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс католик шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. 

 
 

 

4.Нэгдүгээр Элизабет хатан

1533 онд мэндэлсэн тэрбээр эдийн засаг болон нийгмийн агуу өөрчлөлтийн үед Английн хатан хаан байсан. Тэрээр Испанийн ялагдал болон Английг дэлхийн доминант гүрэн болохыг биеэр үзсэн нэгэн. Хатан хаан I Элизабет католик болон протестантыг хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр үр хүүхэдгүй байсан тул нас барахдаа авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.

 

1533 онд мэндэлсэн тэрбээр эдийн засаг болон нийгмийн агуу өөрчлөлтийн үед Английн хатан хаан байсан. Тэрээр Испанийн ялагдал болон Английг дэлхийн доминант гүрэн болохыг биеэр үзсэн нэгэн. Хатан хаан I Элизабет католик болон протестантыг хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.
Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр үр хүүхэдгүй байсан тул нас барахдаа авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.

 

5. Аун Сан Су Чи

 
Аун Сан Су Чи нь Мьянмарын сөрөг хүчний улс төрч, Мьянмарын Ардчиллын Төлөө Үндэсний Лиг (АТҮЛ)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга юм. 1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан АТҮЛ нийт сонгогчдын 59%-ийн саналыг авч, парламентын суудлын 81% (392/485)-г эзлэхээр болсон. Гэвч уг сонгуулиас өмнө тэр аль хэдийн гэрийн хорионд ороод байв. Тэрээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн, дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг байлаа. Ардчилал, хүний эрхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн нэг хүн нь Ан Сан Сү Чи гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэрийн хорионд байсан хэдий ч зарчимч, тууштай, зоригтой энэ эмэгтэй зэвсгийн хүчээр төрийн эрхийг бариад байсан армийн офицеруудын удирдлагыг ардчилсан сонгууль явуулах гарцаагүй байдалд оруулж чадсан юм. Хамгийн гол нь цус урсгасан дайн тулаан хийлгүй тайван замаар ардчилсан тогтолцоо руу шилжих боломжийг бий болгосон. Түүний энэхүү зүтгэлийг дэлхийн нийт өндрөөр үнэлж, 1990 онд Рафтогийн шагнал, Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө Сахаровын шагнал, 1991 онд Нобелийн энхтайвны шагнал, 1992 онд Энэтхэгийн засгийн газраас Олон улсын ойлголцлын Жавахарлал Неругийн шагнал, Венесуэлийн засгийн газраас Олон улсын Симон Боливарын шагнал хүртжээ. Мөн 2007 онд Канадын засгийн газраас тус улсын хүндэт иргэн цол хүртсэн дөрөв дэх хүн болсон.

 

Аун Сан Су Чи нь Мьянмарын сөрөг хүчний улс төрч, Мьянмарын Ардчиллын Төлөө Үндэсний Лиг (АТҮЛ)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга юм. 1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан АТҮЛ нийт сонгогчдын 59%-ийн саналыг авч, парламентын суудлын 81% (392/485)-г эзлэхээр болсон. Гэвч уг сонгуулиас өмнө тэр аль хэдийн гэрийн хорионд ороод байв. Тэрээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн, дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг байлаа. Ардчилал, хүний эрхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн нэг хүн нь Ан Сан Сү Чи гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэрийн хорионд байсан хэдий ч зарчимч, тууштай, зоригтой энэ эмэгтэй зэвсгийн хүчээр төрийн эрхийг бариад байсан армийн офицеруудын удирдлагыг ардчилсан сонгууль явуулах гарцаагүй байдалд оруулж чадсан юм. Хамгийн гол нь цус урсгасан дайн тулаан хийлгүй тайван замаар ардчилсан тогтолцоо руу шилжих боломжийг бий болгосон. Түүний энэхүү зүтгэлийг дэлхийн нийт өндрөөр үнэлж, 1990 онд Рафтогийн шагнал, Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө Сахаровын шагнал, 1991 онд Нобелийн энхтайвны шагнал, 1992 онд Энэтхэгийн засгийн газраас Олон улсын ойлголцлын Жавахарлал Неругийн шагнал, Венесуэлийн засгийн газраас Олон улсын Симон Боливарын шагнал хүртжээ. Мөн 2007 онд Канадын засгийн газраас тус улсын хүндэт иргэн цол хүртсэн дөрөв дэх хүн болсон.

 
 

 

6.Роза паркс

Роза Луиз Макколи Паркс нь АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. Түүний төрсөн өдөр 2 сарын 4 ба баривчлагдсан өдөр 12 сарын 1 нь Роза Парксын өдөр болж Калифорни ба Охайо мужуудад тэмдэглэгддэг.1955 оны 12 сарын 1-нд Алабама мужийн Монтгомери хотод Роза Паркс автобусанд хар арьстан зорчигч цагаан арьстанд суудлаа тавьж өгөх бичигдээгүй ялгаварлан гадуурхах хуулийг зөрчиж цагаан хүнд суудлаа тавьж өгөөгүйгээс доромжлуулан баривчлагдаж, шоронд хоригджээ. Түүний энэ явдлаас болж тус хот дахь сүмийн тэргүүн Мартин Лютер Кинг хар арьстан иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэн босч, 1963 онд Вашингтонд тэгш эрхийн төлөөх тэмцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Тухайн үед АНУ-д нийтийн автобусны урдуурх суудлуудад зөвхөн цагаан арьстнууд суудаг, арын суудлуудад хар арьстнууд суудаг ба бүх суудал дүүрэхэд цагаан зорчигчдод хар арьст хүмүүс суудлаа тавьж өгөх ёстой арьсны үзлийн бичигдээгүй хууль үйлчилж байжээ.

 

Роза Луиз Макколи Паркс нь АНУ-ын хар арьстан иргэдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. Түүний төрсөн өдөр 2 сарын 4 ба баривчлагдсан өдөр 12 сарын 1 нь Роза Парксын өдөр болж Калифорни ба Охайо мужуудад тэмдэглэгддэг.
1955 оны 12 сарын 1-нд Алабама мужийн Монтгомери хотод Роза Паркс автобусанд хар арьстан зорчигч цагаан арьстанд суудлаа тавьж өгөх бичигдээгүй ялгаварлан гадуурхах хуулийг зөрчиж цагаан хүнд суудлаа тавьж өгөөгүйгээс доромжлуулан баривчлагдаж, шоронд хоригджээ. Түүний энэ явдлаас болж тус хот дахь сүмийн тэргүүн Мартин Лютер Кинг хар арьстан иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэн босч, 1963 онд Вашингтонд тэгш эрхийн төлөөх тэмцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Тухайн үед АНУ-д нийтийн автобусны урдуурх суудлуудад зөвхөн цагаан арьстнууд суудаг, арын суудлуудад хар арьстнууд суудаг ба бүх суудал дүүрэхэд цагаан зорчигчдод хар арьст хүмүүс суудлаа тавьж өгөх ёстой арьсны үзлийн бичигдээгүй хууль үйлчилж байжээ.

 

7.Жейн Остин

 
Английн алдарт риалист үргэлжилсэн үгийн зохиолч түүнийг бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолчдын нэг гэдэг. Түүний зохиолууд одоо ч нэр хүндтэй байдаг. Жишээлбэл, Бардамнал ба алагчлал, Эмма, Нортангер Абби хоёр зэрэг юм. Тэрээр эмэгтэйчүүдийг зохиол бичихийг хориглодог байсан үед бүтээлүүдээ туурвиж байсан нь ирээдүйн олон зохиолчид үнэлшгүй их урам хайрласан гэгддэг.Амьд ахуй цагт нь түүний уран бүтээл түүнд багахан нэр хүнд, хэдхэн эерэг шүүмжлэлийг авчирч байв. 19-р зууны дунд үе хүртэл түүний уран бүтээл зөвхөн элитүүдийн дунд танил байв. Гэвч 1869 онд түүний ач Жейн Остины дурсамж нэртэй ном бичин түүний амьдрал уран бүтээлийг олон нийтэд дэлгэжээ.

 

Английн алдарт риалист үргэлжилсэн үгийн зохиолч түүнийг бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолчдын нэг гэдэг. Түүний зохиолууд одоо ч нэр хүндтэй байдаг. Жишээлбэл, Бардамнал ба алагчлал, Эмма, Нортангер Абби хоёр зэрэг юм. Тэрээр эмэгтэйчүүдийг зохиол бичихийг хориглодог байсан үед бүтээлүүдээ туурвиж байсан нь ирээдүйн олон зохиолчид үнэлшгүй их урам хайрласан гэгддэг.
Амьд ахуй цагт нь түүний уран бүтээл түүнд багахан нэр хүнд, хэдхэн эерэг шүүмжлэлийг авчирч байв. 19-р зууны дунд үе хүртэл түүний уран бүтээл зөвхөн элитүүдийн дунд танил байв. Гэвч 1869 онд түүний ач Жейн Остины дурсамж нэртэй ном бичин түүний амьдрал уран бүтээлийг олон нийтэд дэлгэжээ.

 

8.Соджорнер Трут

 
Боолчлол дунд өсч торнисон, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон цаазын ялны эсрэг тэмцэгч Америкийн нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Тэрбээр 1851 оны цуглаан дээр “Би эмэгтэй хүн биш гэж үү? (Ain’t I a Woman?)” гэх нэгэн илтгэлийг тавьсан нь тухайн үеийг шуугиулж байсан юм. Тус илтгэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байхыг сануулсан байсан юм.

 

Боолчлол дунд өсч торнисон, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон цаазын ялны эсрэг тэмцэгч Америкийн нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Тэрбээр 1851 оны цуглаан дээр “Би эмэгтэй хүн биш гэж үү? (Ain’t I a Woman?)” гэх нэгэн илтгэлийг тавьсан нь тухайн үеийг шуугиулж байсан юм. Тус илтгэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байхыг сануулсан байсан юм.

 

9.КОКО ШАНЕЛЬ

 
“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог. Эмэгтэйчүүдийн орчин үеийн загварын хэв загварыг тодорхойлогч түүнийг "Загварын хатан хаан" ч гэлцдэг. 1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Хоч “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.

 

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог. Эмэгтэйчүүдийн орчин үеийн загварын хэв загварыг тодорхойлогч түүнийг "Загварын хатан хаан" ч гэлцдэг.
1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.
“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Хоч “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.

 

10.АННЕ ФРАНК

 
Германы Нацизмын үед амьдарч байсан Еврей охин. Тэрээр Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн бөгөөд 1945 онд буюу 15 насандаа "Бергэн-Белсэн" еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан юм. Түүний бичсэн өдрийн тэмдэглэл нь Дэлхийн II дайны үеийн байдал, өөрийн амьдралдаа мэдэрсэн баяр хөөр, айдас зэргээ бичин үлдээж чадсанаараа дэлхийн хамгийн их уншигчдсан номнуудын нэгд зүй ёсоор багтдаг.Аннэ нь Германы Франкфурт хотод төрсөн ба түүний амьдралын ихэнх өдрүүд Нидерланд улсын Амстердам хотод өнгөрсөн байна. Түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн "Аннэгийн өдрийн тэмдэглэл" ном нь дэлхийн сонорт хүрсэн юм. 1933 онд Нацистууд Германы төрийн эрхэнд гарсан өдрүүдэд Аннэгийн эцэг гэрийнхэнтэйгээ Нидерландын Амстердам хот луу нүүн шилжин суурьшин амьдарчээ. 1940 оны 5 сард Германчууд Нидерландыг эзлэн авах үед гэр бүлээрээ аюултай байдал орсон юм. Аннэ 1942 оны зунаас эхлэн өөрийн өдрийн тэмдэглэлээ хөтөлж эхэлжээ.Аннэ Франк нуугдаж байсан үеийнхээ турш өдрийн тэмдэглэлээ хөтөлсөн ба Аннэ баригдсаны дараа түүний өдрийн тэмдэглэлийг Отто компаний (Отто Франк эцгийнх нь компани) эмэгтэй ажилтан Мифс Гиес авч хадгалсан байна. Дайн дуусаж эцэг Отто суллагдсаны дараа Мифс түүнд охиных нь өдрийн тэмдэглэлийг өгсөн байна. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь тухайн үеийн фашизмын харгис бодлого, дарамт, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн нэгэн үеийн гэрч болон үлдсэн билээ. Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл дэлхийн хүүхэд бүрийн унших ёстой номны нэгд бичигдсээр байна.

 

Германы Нацизмын үед амьдарч байсан Еврей охин. Тэрээр Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн бөгөөд 1945 онд буюу 15 насандаа "Бергэн-Белсэн" еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан юм. Түүний бичсэн өдрийн тэмдэглэл нь Дэлхийн II дайны үеийн байдал, өөрийн амьдралдаа мэдэрсэн баяр хөөр, айдас зэргээ бичин үлдээж чадсанаараа дэлхийн хамгийн их уншигчдсан номнуудын нэгд зүй ёсоор багтдаг.
Аннэ нь Германы Франкфурт хотод төрсөн ба түүний амьдралын ихэнх өдрүүд Нидерланд улсын Амстердам хотод өнгөрсөн байна. Түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн "Аннэгийн өдрийн тэмдэглэл" ном нь дэлхийн сонорт хүрсэн юм. 1933 онд Нацистууд Германы төрийн эрхэнд гарсан өдрүүдэд Аннэгийн эцэг гэрийнхэнтэйгээ Нидерландын Амстердам хот луу нүүн шилжин суурьшин амьдарчээ. 1940 оны 5 сард Германчууд Нидерландыг эзлэн авах үед гэр бүлээрээ аюултай байдал орсон юм. Аннэ 1942 оны зунаас эхлэн өөрийн өдрийн тэмдэглэлээ хөтөлж эхэлжээ.
Аннэ Франк нуугдаж байсан үеийнхээ турш өдрийн тэмдэглэлээ хөтөлсөн ба Аннэ баригдсаны дараа түүний өдрийн тэмдэглэлийг Отто компаний (Отто Франк эцгийнх нь компани) эмэгтэй ажилтан Мифс Гиес авч хадгалсан байна. Дайн дуусаж эцэг Отто суллагдсаны дараа Мифс түүнд охиных нь өдрийн тэмдэглэлийг өгсөн байна. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь тухайн үеийн фашизмын харгис бодлого, дарамт, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн нэгэн үеийн гэрч болон үлдсэн билээ. Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл дэлхийн хүүхэд бүрийн унших ёстой номны нэгд бичигдсээр байна.

 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ??? / 2019 03 сар 14/

    Монгол Соргог хатан бүр ч аугаа.

    Хариулах