Х.Баттулга “Эрдэнэтийн 49 хувь”-ийг хамгаалаад байгаа гэх хардлагыг үгүйсгэхгүй бол 2021 оны сонгуульд унана

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 03 сар 14 ・ 5

Монгол Улсыг олон жил угжсан ганц “саалийн үнээ” бий. Тэр бол “Эрдэнэт үйлдвэр” юм. “Эрдэнэт үйлдвэр” нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан байдаг.

Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг.

Өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн асуудал ихэд ээдрээтэй болоод байна. Гэхдээ энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, “саалийн үнээ”-нийхээ үүргийг сайтар гүйцэтгэсэн хэвээр байгааг Засгийн газар ч, тус үйлдвэрийн удирдлагад байгаа талууд ч мэдээлж, мэдэгдээд байгаа.

Харин дээр хэлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах процесс Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байх өндөр магадлалтай болоод ирсэн.

Энэ нь УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газраас танилцуулсан янз бүрийн схем, нууцын зэрэглэлээс гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэргээс ил болж эхэлсэн.

 

Яг үнэндээ ил болж буй баримтуудыг харвал энэ хэргийн эцэст маш аюултай үр дүнд хүрч мэдэхээр байгаа юм. Товчхондоо Монголын банкны системд ноцтой “газар хөдлөлт” явагдах хэмжээний эрсдэл харагдаад байгаа. Дээрээс нь энэ худалдан авалтыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх аваас улс төр, бизнесийн маш олон нэр хүндтэй хүмүүс холбогдоно.

 

Бас голдуу хуулийн чиглэлээр суралцаж төгссөн олон сайхан залуу ‘‘аав”-ын хаалга татаж мэдэх юм. Гэхдээ асуудлыг хууль, шүүхийн байгууллага нэг тийш шийдээгүй байгааг хэлэх хэрэгтэй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудлаар Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”- ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаныхан энэ сарын 5-ны өдөр баривчлан саатуулж, шүүх нэг хонуулаад маргааш нь тэднийг Цагдан хорих төвөөс сулласан.

Тэдний зүгээс одоо Засгийн газартай, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлцэл хийх хүсэлтийг хүргүүлээд байна. Өчигдрийн тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданаас ирээгүй байсан учир ямар нэг хариу мэдэгдсэнгүй.

Ямар ч байсан ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд багтаагүй ч маш халуун сэдэв бол энэ болж таарч байна.

Нөгөөтэйгүүр, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхнөөс олон нийтэд ил болж, өнөөг хүртэл нэг л “темп”-тэй яригдсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан хүмүүсийг гэнэтхэн баривчилж хориод, удаалгүй -сулласан асуудлыг тойрсон, үүний дараахь үйл явдлуудад янз бүрийн түвшний экспертүүд анализ хийж эхпээд байна.

Ганц хоног хоригдоод гарч ирсэн О.Орхон “Хүчээр баривчлагдлаа” гэсэн. Гэхдээ тэднийг шүүгч, прокурорууд, улстөрчдийн нөлөөгөөр “Хүчээр суллагдчихпаа” гэсэн мессэж битүү явлаа. Эндээс “Хүчээр баривчлагдаад, хүчээр суллагдсан байна” гэх дүгнэлт гарч ирээд байгаа юм. Ийнхүү сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд явж явж ҮАБЗ-ийн гишүүд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав “Эрдэнэтийн 49 хувь”-ийн асуудал байр суурь нэг биш байгааг илтгэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд “Эрдэнэтийн 49 хувь"-ийг худалдаж авсан хүмүүсийг баривчлаад нэг хоног саатуулж чадсан. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд ч, МАН-ын даргын хувьд ч “Эрдэнэтийн 49 хувь”-ийг төрд авах байр суурь дээр хатуу зогсч байна гэсэн үг. Үйл ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бус удирдаж байгаа харагдаж  буй боловч тэрээр Ерөнхий сайдын үүрэг чиглэлгүйгээр ажиллана гэж үгүй юм.

Мөн одоогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын байр суурь тодорхой бус байна. ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгөний ордыг “дайлаар мордож” авсан Г.Занданшатарын “Эрдэнэтийн 49 хувь” дээр баримтлах зарчим ирэх долоо хоногт ээлжит бус чуулган эхлэхээр ил болно. Тэртэй тэргүй энэ асуудал УИХ-ын мэдэл, шийдвэр рүү шилжиж байгаа юм.

 

Харин өнөөг хүртэл таг дуугүй суугаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэх гээд байгаа нь туйлын нууцлагдмал байна. “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан Д.Эрдэнэбилэгтэй эртнээс ойр байсныг мэдэхгүй монгол хүн ховор.

 

Дээрээс нь Ерөнхийлөгчийн шууд удирдлагад биш боловч практик дээр “үг”-ийг нь сонсдог гэх шүүх, прокурор нийлж байгаад “Эрдэнэтийн 49 хувь’’-ийг худалдаж авсан хүмүүсийг суллачихлаа гэж нийгэм харж байна.

Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга жудаг бодоод эртний андаа яаж ч чадахгүй байна уу гэж байгаа юм.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь явчихсан. Жил гаруйн дараа хоёр дахь удаагаа нэр дэвших Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэрээр “Эрдэнэтийн 49 хувь”-ийн тухайд ийм байр суурьтай үлдвэл ирэх сонгуулийн ялалтын талаар мартах хэрэгтэй юм.

Чин үнэнийг хэлэхэд Х.Баттулга өнөөдөр “Эрдэнэтийн 49 хувь”-ийг хамгаалаад байгаа гэх нийгмийн хардлагыг батлаад өнгөрвөл 2021 оны сонгуульд унана.Харин Засгийн газартайгаа хамтраад, ард түмэндээ байр сууриа тодорхой илэрхийлээд, бас энэ талаар ажиллаж чадвал түүнд ирэх оноо олон болох юм.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Одоо “Эрдэнэтийн 49 хувь’’- ийн асуудал дээр Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг байх хэрэгтэй" гэж хэлсэн. Ард түмэнд энэ үг маш хүчтэй туссан. Түүний энэ үгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улстөрчийн нүд, чихээр бус экс Ерөнхийлөгчийн зөвлөгөө хэмээн хүлээн авах учиртай юм.

Хэрвээ ингэж чадалгүй, хэлцэл хийж бууж өгөөд “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан асуудлыг нам дарах аваас дээр хэлсэнчлэн

2020 оны УИХ-ын сонгууль,

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тэдний санаснаас тэс өөрөөр гарна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд л гэхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын нэг 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байж “Эрдэнэтийн 49 хувь’’-ийн асуудлыг нэгтийш болгох юм байна гэж олон нийт үзэх болно. Ийм чимээ анир ч сонсогдоод эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнийхэн, улс төрийн ажиглагчид, экспертүүдийн ийм “онолын шуурга” хүчээ аваад эхэллээ.

Б.САМДАН

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 03 сар 18/

    Ерөнхийлэгчийн сонгуульд Баттулга сайн даа биш, Монголчууд М.Энхболдод итгэл алдсан учир Баттулга ялсан. Баттулга олон зүйлд холбоотой, ерөнхийлэгч болоогүй бол шоронд байх байсан байх. Одоо олны итгэлийг дааж шудрага ажиллах нь түүний зөв зам, эс тэгвээс Солонгосын үе үеийн ерөнхийлөгч шиг болно гэ

    Хариулах
  • Бат / 2019 03 сар 18/

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 16/

    Kkk zov l harsan bna.

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 15/

    баттулга олон монголчууд итгэж явдаг даа

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 14/

    tarvagadorj yariltslagandaa Buttulga hulgaich nad deer hergee tohoh geed baigaa yum batttulga muu hulgaich.Battulga,battulga hulgaichiin nuutstei hulgaich...geed l hutsaad baisan medej baigaa bailguidee.Battulgaa tsaad psda daa hergee tohood ch bolson garaad ireerei.tsaadhaa l suulgadag yumshuu.batt

    1
    Хариулах