Чононд хадгалуулсан мах буюу ТУСГАЙ САНГУУД

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 15 ・ 1

 

Чононд хадгалуулсан мах буюу ТУСГАЙ САНГУУД

Түмэнд тустай байх ёстой Засгийн газрын тусгай сангууд тусгүй байгаа талаар өмнөх жилүүдэд ярьдаг байлаа. Гэхдээ зүгээр л яриад өнгөрдөг байв. Харин энэ удаад азаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал сөхөгдөж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн адилаар бусад сангуудын мэдээлэл ч ил боллоо. Хэрэв энэ асуудал ил болоогүй бол шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс хэчнээн жил жирийн иргэдийн боломжийг хулгайлах байсныг таашгүй.

“МАН мартавч мань мартахгүй”

Олон нийт улстөрчдийн хэрүүл маргааныг төвөгшөөсөн байдалтай хүлээж авдаг. Харин энэ удаад эрх баригч МАН-ын дотоод зөрчил, хэрүүл тэмцэл иргэд, олон нийтэд үр өгөөжтэй боллоо. Учир нь, улстөрчид Засгийн газрын тусгай сангуудыг хэрхэн ашигладаг байсан нь ил тод болохын зэрэгцээ тэдний хэн нь хэн бэ гэдгийг иргэд, сонгогчид бага ч гэсэн мэдэж авлаа. Гэхдээ бараг өдөр болгон нэг шинэ асуудал олны анхааралд ордог учраас иргэд өмнө нь юу болсныг мартдаг. Улстөрчид ч нэг асуудлыг өөр нэг сенсаацтай мэдээллээр дарах оролдлого хийдэг. Гэсэн ч мартаж болохгүй зүйл бол иргэдийнхээ бизнесээ эхлүүлэх, өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг замаас нь хулгайлсан эрх баригчдын зүй бус үйлдэл юм. Үүнийг мартаж болохгүй. “МАН мартавч мань мартахгүй” гэдэг үг жинхэнэ үүнд тохирно. Цайлган сэтгэлтэй эгэл жирийн иргэд одооноос мартаад эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа ямар хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрсдөө болон хамаарал бүхий хүмүүс нь гуравхан хувийн хүүтэй зээл авсныг ард түмэн мартах ёсгүй. 

Сангийн яамнаас ажлын хэсэг гарч тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоног Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нийт 29 сангаас долоог нь татан буулгах, гурвыг нь нэгтгэх, гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шийдвэр гаргасан юм.

Татан буугдаж буй долоон сан:

1. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан

2. Эрсдэлийн сан

3. Засгийн газрын өрийн баталгааны сан

4. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан

5. Олон улсын хамтын ажиллагааны сан

6. Монгол судлалыг дэмжих сан

7. Агаарын бохирдлын эсрэг сан

Нэгтгэсэн гурван сан:

1. Тариалан эрхлэлтийг дэмжих сан

2. Мал хамгаалах сан

3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Үйл ажиллагааг нь сайжруулах гурван сан: 

1. Улсын авто замын сан

2. Боловсролын зээлийн сан

3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Үйл ажиллагааг нь хэвээр үлдээсэн 16 сан:

1. Нийгмийн даатгалын сан

2. Нийгмийн халамжийн сан

3. Ирээдүйн өв сан

4. Төсвийн тогтворжуулалтын сан

5. Эрүүл мэндийн даатгалын сан

6. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан

7. Засгийн газрын нөөц сан

8. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

9. Байгаль орчин, уур амьсгалын сан

10. Соёл урлагийг дэмжих сан

11. Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан

12. Спортыг дэмжих сан

13. Шинжлэх ухаан, технологийн сан

14. Зэвсэгт хүчний хөгжлийн сан

15. Эрүүл мэндийн сан

16. Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан

Зарим сангийн шалгалтын дүнг ил болгоогүй нь хардлага төрүүлэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд дээрх мэдээллийг өгөхдөө “Бүх санд шалгалт хийсэн. Цаашдаа үйл ажиллагаа явуулах 20 санд бүгдэд нь тодорхой үүрэг өгч байгаа. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 03 сар 15/

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

    Хариулах