Халимаг улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Бату Хан Хасиковыг томиллоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 21 ・ 1

 

Энэ сарын 20-нд буюу өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бүгд Найрамдах Халимаг улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг түр томилох зарлиг гаргалаа. Уг зарлигийн дагуу Кикбоксын олон удаагийн аварга Бату Хан Хасиковыг Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон юм. 

 

Өдгөө 39 настай Бату 2014 онд зодог тайлах хүртлээ ISKA, WAKO Pro, W5, WKN зэрэг мэргэжлийн кикбоксын холбоодын аварга болж, карьертаа Алберт Краус, Майк Замбидис (хоёронтоо), Гаго Драго нарын тамирчдыг ялж байсан билээ.

 

Түүнийг тулааны спортын ертөнцөд "Fight Nights Global" холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Орост ММА-г хөгжүүлэгч улстөрчдийн нэг гэдгээр нь олон нийт сайн мэддэг. Монгол угсаатны нэг Халимаг улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр залуу хүн томилсонд олон нийтэд сайшаалтай хандаж, ихэд дэмжиж байгаа ажээ. Мөн Монгол ахан дүүс нь ихэд баярлаж байгаа бөгөөд Үндэсний батлан хамгаалахын докторант, аюулгүй байдал судлаач Г.Батхүү тусгайлан баяр хүргэсэн гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Халимагийн одоогийн тэргүүн Алексей Маратович  Орлов мөн гуравдугаар сарын 20-нд албан тушаалаасаа огцорсон байна. Өмнөх Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Дэлхийн шатрын холбооны тэргүүн байсан юм. Үүнээс харахад Халимаг улсын төрийн түшээг спортынхон илүү сайн удирдаж чаддаг нь харагдаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: