Е.Сагсай прокурорын ноцтой бичлэг цацагдлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 22 ・ 7

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэвтрүүлэгт оролцохдоо  “Е.Сагсай прокурор шалгаж байгаа хүнийхээ эхнэрийг зүй бус бэлгийн харьцаанд оруулж, нөхрийг нь хэргээс мулталдаг” гэж ярьсан.

Улмаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой бичлэгийг өнөөдөр дэлгэнэ гэж мэдэгдэж байсан билээ. Өнөөдөр МАХН-ын нэр бүхий гишүүд  11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж 4-5 минутын бичлэгээс танасан хэсгийг нь үзүүлэв.

Бичлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсай “ Би эгийн дарамт оруулсан нь үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гаргахын талаар бүх зүйлийг хийх болно. ” гэх агуулгатай үг хэлж байсан юм.  

Бичлэг хэзээ хийгдсэн, бэлгийн дарамтад өртсөн байж болзошгүй бүсгүй хэн гэдгийг МАХН-ынхан нууцалж байна. “Ярихад хэцүү ч, ярихаас өөр аргагүй тул ийнхүү дэлгэлээ. Е.Сагсай энэ бичлэгийн талаар тайлбарыг өөрөө хийх биз” гэдгийг МАХН-ынхан онцолж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: