Ардчилсан Намын гишүүд С.Эрдэнийг дагах уу? Х.Баттулгыг дэмжих үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 03 сар 28 ・ 6

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.

Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, улмаар өчигдөр батлагдлаа.

 

Энэ бүхэнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан Нам, Ардчилсан Залуучуудын Холбоо мэдэгдэл гаргах, жагсах, хэвлэлийн хурал хийх зэргээр тэмцэж эхлэв.

УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан мэдэгдэлд : " Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурдын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа" гэж бичсэн байлаа.

Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийн эсрэг тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцэн жагсахаа зарлаад байгаа.

Өөрөөр хэлбэл Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аасаа нэр дэвшсэн Х.Баттулгыг Үндсэн хуульд халдаж байгаа гэж үзэн, түүний эсрэг тэмцэх нь тодорхой болж байна.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид бүхэлдээ нэг байр суурьтай байхгүй нь тодорхой бөгөөд аль нэг хэсэг нь С.Эрдэнэ тэргүүтнийг, нөгөө хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжин хуваагдах нь гарцаагүй.

Чухам хэн хэн нь аль талдаа гарахыг цаг хугацаа удахгүй харуулах биз ээ.

П.Энхмандах

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 03 сар 31/

    Монгол ялна талдаа олонхи гарна даа

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 31/

    Монгол ялна талдаа олонхи гарна даа

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 30/

    Erdene gegch ene. novsh yamar. ih davarchihsan. yum. ve.Odoo. ard. tumen. odoo. yumiîg. oilgodog. bolson. shuud.

    Хариулах
  • МАНАН -гийнхан сандарч байна / 2019 03 сар 30/

    АН ч асуудалтай боллоо. МОНГОЛ түмэн АН ын удирдлага эрдэнэтийн 49, хуулийнханг хамгаалах талд амь алдан гүйж байхыг харсан. АН ын талд саналаа өгч байсан олон иргэн нэг юм бодсон доо

    2
    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 29/

    АН-ын гишүүд С.Эрдэнийг дагавал 20 онд нэг ч суудал авахгүй,,,,МАНАН, Эбэ,, Миеэ, 60 тэрбумын хэрэг,,, эрүүдэн шүүлт,, Эрдэнэтийн 49 хувь, гээд бүхий л хууль бус зүйлийг өмгөөлж ард түмнийг жинхэнэ доромжилж байгаа АН-ын одоогийн удирдлагуудыг яаралтай зайлуулахгүй бол АН байхгүй болно.

    1
    Хариулах
  • Бат / 2019 03 сар 28/

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

    1
    Хариулах