Хотын дарга С.Амарсайхны ахан, дүүсийн хэмжээлшгүй шуналыг хэн зогсоох вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 05 ・ 6
 

Хэмжээлшгүй эрхт “Зүүнбаян рэфайнери” гэх компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн Туул голын эргийн таван га газрын бургасыг хядсан тухай мэдээлэл хэвлэлийн нүүрнээс салахаа болиод удлаа.

Гэвч тэрхүү дураараа дургигч, том артай компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, цаашилбал үйл ажиллагааг нь зогсоочих хэн нэгэн албан тушаалтан Нийслэл хот хийгээд БОАЯ-наас лав гарсангүй. Яахав тодорхой хэмжээнд хэвлэлүүд сурвалжлаад эхлэхээр хяналт тавих гэж оролддог ч хэмжээлшгүй эрхт “Зүүнбаян рэфайнери” гэх компани төрийн байгууллагуудыг нохой хуцах мэт эс тоосоор иржээ.

Ийнхүү Зайсанг зайдлагч, Хатан Туулыг сүйтгэгч, хэмжээлшгүй эрхт “Зүүнбаян рэфайнери” гэх компанийн талаар товч мэдээллийг хүргэе.

“Зүүнбаян Рефайнери” ХХК гэх компани нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “шударга” хэмээн батламжилсан, өнөөгийн хотын дарга  С.Амарсайханы төрсөн ах Сайнбуянгийн.Уламбаярын эзэмшлийнх аж. Тус компанийн эзэмшигчийг УБЕГ-ын цахим мэдээллийн сангаас хайхад л С.Уламбаяр гэдэг нэр гарч ирж байна. 

Цаашилбал Хотын дарга С.Амарсайханы ахын “Зүүнбаян Рефайнери” ХХК гэх компани нь тансаг зэрэглэлийн хаус барихаар улайран зэхэж буй нь энэ. Ингэхдээ тэд “Богд уул”-ын ар хормой дахь “Их тэнгэрийн амны хойно Туул голын хамгаалалтын бүсийн 5 га газрын бургасыг хядаж аль хэдийнээ барилгаа цутгажээ.  

Энэ хугацаанд хуульгүй мэт дураараа авирлагч эзэдтэй “Зүүнбаян Рефайнери” ХХК-д холбогдох байгууллагуудаас удаа дараа шаардлага тавьжээ. Тэрчлэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүртэл цуцалчихаж. Гэвч тэд эс тоожээ. Мөн хуулийн дагуу акт үйлдэж торгууль тавьсан ч тусыг эс олсон байна. Энэ тухай “shuud.mn” мэдээллийн сайтад өмнө ингэж нийтлэжээ.

Тус нийтлэлд “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Зүүнбаян рэфайнери” компанид 3 удаа шаардлага хүргүүлснийг эс тоожээ. Хуулийн дагуу 6 сая төгрөгийн торгууль тавихад нь “Зүүнбаян рэйфанери” компанийн захирал С.Уламбаяр тохуутайгаар инээж байгаад 6 сая төгрөгийн торгуулийг төлж гэнэ. Тэгээд бургасаа үргэлжлүүлэн огтолж, “Ахиад акт тавивал тавиарай. Миний дүү том дарга гэдгийг мэднэ биз” хэмээн тавлаж байжээ. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дахиад 11 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч тэд тоолгүй бургасыг хядаж, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж” гэж онцолжээ.

Түүнчлэн тус компанийн талаарх хар мэдээлэл хэвлэл, цахим орчинд хангалттай их тул хэтэрхий нурших нь илүүц юм.

Ийм л дархан эрхтэй, дарга дүүтэй компанийнхан Хатан Туулын эрэг дээр өнөөдрийг хүртэл эзэн суужээ. Гэвч Зайсанг зайдалсан хэмшээлшгүй шуналт ахан, дүүсийн тус барилгыг хэн, хэзээ зогсоох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Учир нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох гэсэн байгаль орчин, мэргэжлийн хяналтынхан нэгэнт хүчирхээ байсан дуулдана.  

Тэгээд ч зогссонгүй сүүлийн үед тус компанийн эзнийх нь дүү Хотын дарга болсон тул үйл ажиллагаа нь идэвхжих шинжтэй болчихжээ. Үүнийг нь батлах шиг Хотын дарга С.Амарсайхан ч Туулын бургасыг хядсан ахынхаа компанийг илтэд хаацайлж, хамгаалж байна. Учир нь тэрбээр саяхан “таны ахын компани Хатан Туулын бургасыг хядаж, хууль зөрчин барилга барьж байна” гэсэн сэтгүүлчийн асуултад ихэд эмзэглэж, “захиалгатайгаар асуулаа” хэмээн бухимдсан юм. Түүнчлэн “төрсөн ах чинь болох С.Уламбаяр хууль зөрчиж барилга барьж байхад таньд хамаагүй гэж үү” гэхэд “Тэр надад хамаагүй. Хувь компанийн асуудал” хэмээн булзсан билээ.

Ингэж л Хотын дарга С.Амарсайхан хууль зөрчсөн ахдаа хир халдаахгүйгээр хатуу шийджээ. Тиймээс түүний ахын хэмжээлшгүй эрхт “Зүүнбаян рэфайнери” гэх компанийн барилгын талаар нийслэлчүүд мянга хуцаад ч тусыг эс олох болжээ.

Харин одоо тэднийг зогсоох эцсийн ганц л найдвар үлдсэн. Тэр нь хууль бус үйлдэл, шударга бус явдлыг үзэн ядагч гэгдэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. Хуульд захирагдахгүй байгаа хотын даргын ахан, дүүст тэр л “тусгай ажиллагаа” явуулж чадна...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • К / 2019 04 сар 06/

    Зайлуулдаа авгай нь янхан ах дуу нь хулгайч

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 06/

    Tuul goliin ai sav gazart yaj ch bodson bolohgui sh de yu gesen vgii , odoo hurdan chuluulj uguh heregtei , iim teneg muihar shunaltai baij yaj chadaj
    bn a .

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 06/

    Газар зарчихаа юу, гое үзэмжтэй хаус барьж блаа ш тэй, Туул гол бараг баярлаж бгаа ба, хамгаалж чадахгүй хогоо хаядаг биз дээ. Атаархуу зангаа болиочээ, дүү нт дарга гэх р ах нь өайшин барьж болдоггүй юмуу

    Хариулах
  • yahaaraa hotiin dargiin neriig bariad baigaa yum be?... / 2019 04 сар 05/

    Mongol hyn yagaad negiigee byteej baigaad dyrgyi ataarhadag boloo be?....yagaad?...byh yum nom juramiin dagyy l hiine s dee!!

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 05/

    goliin eregt barij bolno

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 05/

    Та нар барах уу? Чадаж байгаа юманд арга алга Зайсанг нураагаад байшин барьсан юм чинь бургас гол юу юм бэ? Амарсайхан шударга байж чадах уу? Инээд хүрчихлээ нөгөө тжвэмцэгч нар хаашаа алга болчихсон юм болдоо үнэнээр явж байгаагаа гийн шалгаад бичээд торгоод хууль бус пээдийж байгаа дарга нараа яаж

    Хариулах