Ард түмний жагсаал гэхэд дэндүү сайн зохион байгуулалттай АН-ын "Онц их хуралдай"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 07 ・ 7

Ардчилсан намын "Онц их хуралдай" жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд сүр дуулиантайгаар болж өндөрлөлөө. Жагсагчдын дийлэнх нь Ардчилсан намын гишүүд байсан бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн намын байр, үүрүүдээс ирцгээсэн хүмүүс гэнэ. Тэд ШХАБ-д элсэх эсэх, ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлуудыг эсэргүүцэн жагссан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад тус жагсаалын эргэн тойронд ажиглагдсан үйл явдлуудын талаар бичсэн тэмдэглэлээ хүргэж байна.

Жагсагчид Ардчилсан намын туг далбаагаа барин төрийн ордоныг тойрон ахлахдаа “ЖДҮ-чин УИХ тар” хэмээн орилж тэнгэр цуурайтуулж байв. Хүмүүсийн ярьж байгааг сэм сэмхэн сонсвол "90 оны үйл явдал шиг жагсаал дахин тохиолоо" хэмээн зүйрлэн ярьцгаах юм. Гэвч тухайн үед бид намын бодлогоор биш, эрх чөлөөнийхөө төлөө жагсаж байлаа.

Жагсаалын эхэнд төв талбай дээр цугласан иргэдээс төдийлөн итгэл үнэмшил харагдсангүй. Мөнгөө аваад, хоолоо идчихээд, автобусандаа суугаад бушуухан явах минь гэсэн янзтай хөгшчүүдийг хараад өрөвдөх сэтгэл төрөв. Зарим иргэд, тэр дундаа оюутнууд яах гэж энэ жагсаалд оролцож буйгаа ч ойлгоогүй байлаа. "Энд юуны төлөө жагсаж байгаа юм бэ, миний дүү?" гэхэд "Мэдэхгүй, манай сургуулийн оюутны зөвлөлөөс жагс л гэсэн" гэв. 

Жагсаалыг стратегийн хувьд анхнаас нь өндөр зохион байгуулалттайгаар явуулахаар төлөвлөсөн нь ойлгомжтой байлаа. Өглөө 09:30 цагийн үед жагсагчдыг тодорхой байршлууд дээр цуглуулж, уриа лоозон, туг далбааг нь бариулаад төв талбай руу явган алхуулжээ. Ингэхдээ хэд хэдэн байршлаас зэрэг хөдөлцгөөсөн аж. Тухайлбал, "Монголын залуучуудын холбоо"-ныхон "Өргөө 2" кино театрт, Сүхбаатар дүүргийнхэн "Хүүхдийн урлан бүтээх төв", Баянзүрх дүүргийнхэн "Бөхийн өргөө" дээр цугларч нэгдсэн байдлаар талбай руу хөдөлцгөөжээ. Харин аймгуудаас ирсэн "царцаануудын" дийлэнх нь автобусаар иржээ. Цагдаагийн албан хаагчийн хэлж байгаагаар тэднийг Наадам центр, УДБЭТ, МУИС зэрэг тодорхой байршлуудад авчирч туг далбааг нь бариулаад төв талбай руу чиглүүлсэн гэв.

Сонирхолтой нь жагсагчид бүгд ижил өнгийн туузаар жигдэрсэн байв. Мөн 10 хүний нэг нь амандаа шүгэл зууж бөмбөрийн дуунаар шүгэлдэж байлаа. Барьсан туг далбаа, лоозон бүр нь ижил стандарттай харагдана. Түүнчлэн "Ноцтой мэдээ" гэх нэртэй сонинг үнэгүй тарааж байв. Тэрийг нь дэлгэж харвал гарчиг, өгүүлбэр бүр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг муулсан харагдана.

Мөн түүнчлэн, Ардчилсан намаас жагсагчдад халуун хоол, цай, кофе бэлдсэн байв. Бүтэн гурван цагийн турш жагсаад, дараа нь хоолныхоо очерт жагсаж буй хэсэг хүмүүс төв талбайн ойролцоох булан тохойнуудад харагдаж байлаа. Жагсаал өглөө 10:00 цагаас өдрийн 13:00 цаг хүртэл гурван цагийн турш үргэлжлэв. Жагсаалын төгсгөлд аймаг, орон нутгаас ирсэн хүмүүс нэгдсэн журмаар анх буусан байршил дээрээ очиж автобусандаа сууцгаагаад нутгийн зүг мордоцгоолоо.

Нэгэн цагт хөдсөн дээлтэй хувьсгал хийж байсан Ардчилсан нам өнөөдөр жагсагчдаа мөнгөөр хөлсөлдөг болжээ гэсэн хардлага газар авлаа. Үзэл бодлоороо нэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна гэдэг нэг хэрэг. Зөв зүйлийг иргэд мөнгө төлсөн төлөөгүй дэмжиж оролцоно. Буруу бол хэчнээн мөнгө төлөөд ч үзэл бодлыг худалдан авч чадахгүй юм.

Өнөөдрийн жагсаалын тухай нэгэн хачирхалтай фактыг нэгэн эх сурвалж дээр нийтлэжээ. Тухайлбал, тус жагсаалд 100-аас дээш хүч авч ирвэл нэг сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал өгнө гэх агуулга бүхий албан бичиг тарсан юм. 

Ардчилсан намаас зохион байгуулсан жагсаалын зар

 

Эх сурвалж: www.unuudur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочиэн / 2019 04 сар 08/

    Хөөрхий АН УИХ-д бүлэггүй болсон мөртлөө бүлэгтэй юм шиг бурж тэнэгтэх юмаа. Мөхөл нь ойртоод ирэхээр төрөөс идсэн мөнгөөрөө хахуулдаж жагсаал хийгээд л Эрдэнэ, Эрдэнэбат нар ичээчээ. Одоо танай намынхан Болд,Батзандан 2 тоо нийлж байгаа болохоор дороо шээж байж ядаж байна аа хэ хэ хэ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    жагсаал ч гэж дэ мөнгөөрхуураад рэдэн мануухайнуудад туг бариулаад зогсоочихсон kkk нөгөөдүүл н яах гэж жагсаад бгага ч мэдэхгүй малнуудkkk

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    AN gazar door orj bulshlagdah tsag boljee. Mongoliig 28 jil samarlaa tanai "nam"! Odoo bolson. Ardchilsan huvisgal bish uimeen samuun baijee. Yagaad geheer bidnii hugjil 30 jileereer uharsan baina. 3 han say hun yaduu, 30 gej bul hagartlaa bayjsan. Hogiin tseg deer bidnii tsuuhun Mongolchuud amidarc

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    shuuh prokuroriig soligdohod vgaad ene sait dandaa hagalan butargah osh honzon gutgen doromjloh mon baabar metiin neg taliig barisan mongoliin esreg niitlel gutgeleg gargadagiig SHALGUULANA

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    ah d hytaduud duursen zaluu comiig deerendej haaltiin gereetei zahialagch ongo budagiin taaruulcas aydaj heden urvaisan yumnuudiin zurag hi hi hi

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    teneg AH henii esreg jagsaal hiigeed bn a oorsdoo zohion baiguulalt gedegiig medehgui zamraagui anarhistuud oorsdiigoo BULSHLAH JAGSAAL L ZOHIOJDEE BAIGUULJ BUTEEJ CHADAHGUI HAGALAN BUTARGAHDAA L GARGUUN TERNIIGEE BOGS DOLOOGCH HAALTIIN GEREETEI ZALUU COM IIN TUCLAMJTAI SURIIG ZOHIOJ CHADNA HYTADUUD

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 07/

    Нэрээ нуусан хулгайч муур шиг новшоо чи ЖДҮчидийг хамгаалах жагсаалтай андуурч мѳнгѳ тараасан хүчээр жагсаасаг гэж хуцах гээд байна уу ил гарч солиорооч гѳлѳгѳѳ

    Хариулах