“Хуурамч Дамбийжаа” буюу хуудас нь солигдсон гэрээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 12

“Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн маргаанд уг зээлд батлан даалт гаргасан байж мэдэх “Эрдэнэт” үйлдвэр 2013 оны есдүгээр сараас татагдан орж, улмаар олон улсын Арбитрын шүүх дээр хэдэн жил байцаагдсаны эцэст зээлийн хариуцагч болж шийтгэгдэв. Зээлийн төлбөрт тийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.долларыг төлөх болж, үүнийг Арбитрын шүүхийн шийдвэр ёсоор гүйцэтгэж байгааг хоёр хоногийн өмнө Засгийн газрын зүгээс мэдэгдлээ. “Стандарт” банкны уг зээлийн асуудал 2013 онд “Хадгаламж” банк дампуурахтай зэрэг олон нийтэд ил болсноор Ш.Батхүү наймдугаар сараас нь Монголын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн баталгааны гэрээг хуурамчаар үйлдэн энэ зээлийг авсан гэж хэрэг хүлээсэн байдаг. Хэрэв энэ үнэн юм бол “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Ш.Батхүүгийн зээлийг төлөх нь бүү хэл, “Стандарт” банкны нэг адил хохирогч болох ёстой. Гэвч тэгсэнгүй. Яагаад?!

“Эрдэнэт” үйлдвэр дээрх зээлд баталгаа гаргасан гэрээг Ш.Батхүү гарын үсэг дуурайлган хуурамчаар үйлдэхдээ өөр нэг гэрээг ашиглаж, хуудсуудыг нь сольсон гэж хэлдэг. Үүнийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, тэр дундаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал баталж, хуудсуудыг нь дундаас нь сольсон гэх эх гэрээг хуулийн байгууллагад өгсөн гэдэг. Харин дундаасаа хуудас хуудсаараа “солигдчихсон” гэгддэг тэр жинхэнэ гэрээний эх хувийг Монголын хуулийн байгууллага Арбитрын шүүхэд гаргаж өгөөгүйгээс болоод Арбитрын шүүхэд ялагдсан гэдэг мэдээлэл бий. Сүүлдээ ч гэрээний эх хувийг хурааж авсан хуулийнхан биш “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал буруутай гэх мэдэгдлийг ч албан тушаалтнууд хийх болсон.

Тэгэхээр эндээс тодорхой хоёр эргэлзээ үүсч байна. Юу гэхээр зээлийн баталгаа хуурамч гэдгийг Арбитрын шүүх дээр нотлохгүй байж байгаад өр төлөх сонирхол хэн нэгэнд байсан, эсвэл “гэрээ хуурамч” гэдэг нь худлаа байсан болж таарлаа. Тэгвэл чухам аль нь үнэн бэ?

“ЕЭВЭНГИЙН НӨГӨӨ ТАЛ” БУЮУ ГЭРЭЭНИЙ ЭХ ХУВЬ ХААНА БАЙВ?

Баримтууд болон талуудын урт хугацааны маргаанаас ажиглавал “Стандарт” банк “Жаст” групп хоёрын хооронд зээлийн харилцаа үүсч байх үед буюу 2009 оны үед “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групптэй худалдан авалтын гэрээтэй байжээ. Зээл авч буй этгээд тогтмол орлоготойгоо нотлох үүднээс “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг болон нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх