Ёолдоггүй мөнгө, ёроолгүй түшээд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 12 ・ 2
Ёолдоггүй мөнгө, ёроолгүй түшээд

Уул уурхайн салбараас хэт их хамааралтай Монгол Улсын эдийн засаг сэргэхдээ амархан. Хоёрхон жилийн өмнө Засгийн газар “Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс 2012 онд босгосон 580 сая ам.долларыг өрийг төлж чадахгүй нь” хэмээн сандралдаж, дефолт зарлахдаа тулж явлаа. Гэтэл өнгөрсөн 2018 онд Монгол Улсын төсвийн нийт орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан. Тодруулбал, төсвийн орлого 25 хувиар буюу хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн юм. Айл өрх, аж ахуйн нэгжээр төсөөлбөл жилийн 25 хувийн ашигтай ажилласан гэсэн үг. Энэ бол мэдээж амжилт. Харамсалтай нь, манай улсын эдийн засаг амархан сэргэдэг шигээ амархан уналтад ордог. Амархан уналтад оруулдаг гэмээр ч юм шиг. Учир нь, эдийн засаг жаахан сэргэж, төсвийн орлого давж биелэхтэй зэрэгцэн захиран зарцуулах, хуваарилах эрхтэй хүмүүс нь “Нэмэгдэж байгаа орлогыг хэрхэн үрэх” талаар харамгүй санаачилга гаргаж эхэлдэг. 

Ёолдоггүй мөнгө, ёроолгүй түшээд

Зурагт самбарын тайлбар Гандангийн журамт ламын өгүүлэх нь, Шавь яамны дэргэдэх Ардын намын хорооны ба Засгийн газрын төлөөлөгч түшмэл нарын илтгэснийг Ардын засгийн газраас ёсоор болгож, шавь дааж давшгүй албан татварыг гуч, дөчин түмэн лангаар хорогдуулах, шавийн шунахай нарын амыг цоожилж, хамгийн өршөөлт гэгээн засгийн энэрэх асрах нь маш гайхамшиг. Манай монголчууд үүнээс хойш энэхүү энэрэх асрахыг эрхэм болгож авбаас манай шашин эрдэнэ олон түмний сүсгээ хичээн, аж төрөх байдал лав сайнаар мандаж дэлгэрмой. Ардын намын төв хорооноос хэвлэн гаргав. Арван гуравдугаар он (1924)

Монгол хямардаг уу? Монголыг хямраадаг уу?

Төсвийн орлого нэмэгдэж эдийн засгийн өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэг болсон. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон юм шүү, уг нь. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт. Найман жилийн өмнөх байдлыг эргэн сануулбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхийд рекорд тогтоож байлаа. Өнгөрсөн оныхоос бараг гурав дахин их өссөн гэсэн үг. Ингэж их хэмжээгээр өссөн шалтгаан нь мөн л уул уурхайн салбарын түүхий эдийн үнэтэй холбоотой.

Харамсалтай нь тухайн үеийн эдийн засгийн их өсөлтийг ашиглаж чадаагүй. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнөх жил байсан учраас өмнөх сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх зорилгоор тараагаад дуусгасан. “Хүний хөгжил” сангаас хүн бүрт нэг сая 500 мянган төгрөг олгох

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 13/

    Улам олон хунийг 2 парламент нэрийн дор тэжээх хэрэггуй дээр уед улс терийн товчооны 11 гишуун бух 18 аймаг 4 хотынхоо асуудлыг харьяа яамд аймаг сумдын удирдлагуудтай бух асуудлыг шийдээд л байсан одоо олон хулгайч тэжээх хэрэггуй шуу дээ монголынхоо телее сэтгэлтэй л хун терд ажиллуулаад болох хэр

    Хариулах
  • Бат / 2019 04 сар 13/

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

    Хариулах