Н.Баяртсайханыг огцруулахаар МАН-ын удирдлагууд санал нэгджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 19 ・ 3
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал гаргах болсон үндэслэлдээ: "... Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар ажлын туршлаггүйг нотолж,үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна... Монголбанкны Ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж үзэж болохоор байна" гэж бичсэн байлаа.
 
Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан олон нийтэд хандан нээлттэй ил захидал бичин, өөрийнхөө сайн ажиллаж буйг дурьдахын сацуу: "Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох зорилгоор Монголбанкнаас авч буй арга хэмжээ, хүрсэн нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад бид туйлаас харамсаж байна.
Үүссэн нөхцөл байдал нь Монголбанкны үйл ажиллагаанд саад болж байгаа хэдий ч бидний зүгээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч байгаагаа мэдэгдэж байна." гэсэн байв.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нар буюу МАН-ын удирдлагууд санал нэгдсэн байна.
Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч Н.Баяртсайханыг огцруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж.
 
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах дараагийн хүн хэн байх вэ? гэдэг асуудал ч сөхөгдөж эхэлсэн ба Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан, Монголын Жүдо бөхийн холбоонд ажилладаг Б.Энххуягийн нэр хүчтэй яригдаж буй юм байна.
Төвбанкны тухай хуулийн тавдугаар бүлэгт: 
" Улсын Их Хурал Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ:
 
 1/ арилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон;
 
 2/ Монголбанкны эрх ашигт харш үйлдэл /эс үйлдэл/ гаргасан;
 
 3/ биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн;
 
 4/ үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
 
 5/ гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;
 
 6/ ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн." гэсэн байдаг юм байна.
 
М.Чойжал
 
www.sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 19/

    зѳв зѳв зайлуулах хэрэгтэй лав л ахмад хүмүүсийн хэлсэн зѳвлѳсниыг их үгүйсгэдэг хүн байсандаа

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 19/

    Ene lagaag odoo zailuulah bolson. Mongol banknii ajilchdaar ajliig ni hiilgehgui ooriigoo hamgaalsan medegdel, il zahidal, ooriin yariltslagaa beltguuleh zergeer tsag zaviig ni barj baina. Ene nohor MB-iig ooriin mergejliin bus humuuseer duurgej baina

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 19/

    Ene lagaag odoo zailuulah bolson. Mongol banknii ajilchdaar ajliig ni hiilgehgui ooriigoo hamgaalsan medegdel, il zahidal, ooriin yariltslagaa beltguuleh zergeer tsag zaviig ni barj baina. Ene nohor MB-iig ooriin mergejliin bus humuuseer duurgej baina

    Хариулах