Б.Хурцыг цагдан хорьсон гэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 24 ・ 3

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон гэх мэдээлэл манайд ирлээ.  Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Хурцыг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ийнхүү цагдан хорьж байгаа аж. 

Бид энэ талаар албан эх сурвалж болох ЦЕГ-аас лавлахад “тодруулаад эргээд хариу мэдэгдье” гэсэн бол ТЕГ-ын хэвлэлийн ажилтан цайндаа орж байгаа тул, эргж ороод лавлаж өгье гэв. Харин ШШЕГ-ын хэвлэлийн ажилтан утсаа тасалсан юм.  

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан хаагч,  ЦЕГ-ын хоёр албан хаагч шалгагдаж байгаа бөгөөд тэдгээрийн тоог  ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Хурц  нэгээр нэмлээ. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 24/

    Goe

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 24/

    олон хүнийг хэлмэгдүүлсэн, Элбэгдоржийн гар хөл учир шийтгэлээ хүлээх ёстой

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 24/

    олон хүнийг хэлмэгдүүлсэн, Элбэгдоржийн гар хөл учир шийтгэлээ хүлээх ёстой

    1
    Хариулах