Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 01 ・ 9
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ.
Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 02/

    Ooroo guigaad ogtol n hori

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    Төрийн нууц гэсэн нэрийн цаана өөрийнхаа булхайг нуух гэсэн санаа байх даа

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    Арга байхгүй шүү дээ. Нэг л юм сэдэрвэл өөрөө болон дээдсүүд бүгд асуудалд орно шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    Мэдүүлэг өгүүлдэг нөгөө аргаа хэрэглээч ээ.Одоо болохоо байчихсан уу

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    муу хүнд юу бүү үзүүл гэдэг билээ.хулгайч дээрэмчингээр төрийн ажлаа хийлгэсэн хүмүүс одоо өөөрсдөө тэр луйварчингаа яахаа мэдэхээ больж байна даа

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    Цагдаа, тагнуулын хоорондын зөрчил дайн явагдаж байгаа юм байна даа, дараагийн ээлжинд...

    Хариулах
  • ee / 2019 05 сар 01/

    eniig horigdlo gedgiig sonsood manai nutag usnihnii nuruu teniij boon bayr bolj hun bur duu shuu orson ,odo ELBEGig barival hogshid maani sana amar burhanda yvah baihda

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    zurgaahan sar horiod meduulge avaach mng hun yundaa yadrah yum

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 01/

    Meduuleg avaad yadiin todorhoi uim chini.esvel 6 sar huleechih tegeed tamlachih

    Хариулах