Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 13 ・ 11

Монгол Улсын улс төрийн амьдралд хамгийн олон жил идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг бол Цахиагийн Элбэгдорж билээ. Ардчилсан хүчнийг хоёр удаа удирдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдаар мөн л хоёронтоо ажилласан тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон.

Мөн 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.

Ийнхүү иргэдийн дэмжлэгийг харамгүй их авч байсан Ц.Элбэгдорж өдгөө иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон.

Иймээс ч улс төрд эргэн ирэх түүний хүсэл биелэх магадлал бага болоод буй юм.

 

Гэвч түүний хүү Элбэгдоржийн хүү Эрдэнэ улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ.

Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Э.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймаг, Баянзүрх дүүргийн аль нэгнээс нэр дэвших сонирхолтой байгаа аж.

Харин АН-ын удирдлагуудын хүрээнд Элбэгдоржийн хүүг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх талаар байр суурь нь зөрүүтэй байгаа гэнэ.

Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй.

Оксфордын их сургуульд магистр хамгаалсан.

Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан,  Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө  “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

 

Э.Мягмар

www.Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • BOLD / 2019 05 сар 13/

    ELBEGDORJ NEGENTEE HELSEN BATTULGAD HUNII NUUTH BAIHGUI HULGAICHIIN NUUTH BAIGAA GEJ TARVAGAA CHI HULGAICH CHAMD HULGAICH HUU L BAIGAA

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    зайлаа

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Больдоо.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    хэзээ ч сонгохгүй.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    dunguj 30 tai batsaan yu hiihiin,bas baahan turiig samrah uu,turd gai bololgui muruuruu zail l daa.Etseg ni yamar hun bilee gedgiig ard tumen medne sh dee,Muruuruu ajlaa hiigeed yav l daa.Zaaval tur luu zutgeh gedeg ni etsgiinhee buzar bulaig l daldlah geed,nugliig ni nimgeleh geed l baigaa baih.Lav

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Zugeer morooroo amdraad ogoochee, chi yasan ch garAhgui. Chinii etseg mongoliig elgeer n molhuulsen,,,

    1
    Хариулах
  • Ju / 2019 05 сар 13/

    Demii buzdee

    1
    Хариулах
  • шийдлээ зөв ол / 2019 05 сар 13/

    Биотехнологиор мэргэшсэнээ харуулаад сайхан ажиллахад л болно доо! Гэр бүлдээ хүмүүсийн хандаж байгааг эрхбиш анзаардаг л байх даа. Улс төрөөс холхон байж, мэргэжлээрээ амжилт гаргаж харуулсан нь дээр шүү.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Hlgaichiin huu hulgaich bj taar ni

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Дэвшээд гарах нь юу л бол эцэг нь нийгэмд муу нэртэй болсон магадлал тун бага даа. Яахав МАНгаруудыг дэмжиж аманд нь хаяж өгвөл болох байх гэхдээ магадгүй МАНАН юу ч хийж магад

    1
    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Гэвч түүний хүү Элбэгдоржийн хүү Эрдэнэ???????????????????????

    Хариулах