“…Монголын сайдын 10 сая доллар”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 13 ・ 8

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Зарим сайд нь  “…Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “…Тийм” гэж ам нээхгүй.

Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм.

Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.

Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм.

Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гаригт Засгийн газраа хуралдуулжээ.

Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 14/

    Энэ яриа хятадаас эхтэй бол таван толгойн нүүрсний хулгай л байгаа. Энэ засгийн газар нүүрсний хулгайг ерөөс авч ярихгүй байгаа шүү дээ.

    Хариулах
  • chi zeb bich!!! / 2019 05 сар 13/

    Damdinochiroo?chi ene heryylees hyyrai garch chadah yy?muu yheer ee!!!

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Tegvel dotroo bish geheer, uul uurhai bolj bh shiv Dee,,,,

    Хариулах
  • Нансал / 2019 05 сар 13/

    Нэр устай нь бичээч худлаа цуу тараагаад байхаар

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Таван толгойн нүүрсний цавчаа байх өндөр магадлалтай. МАН-ын 2020 сонгуулийн мөнгө болон удирдлагуудын хармайнд орох мөнгөний урсгал олон нийтэд ил болох нь дээ...

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Таван толгойн нүүрсний цавчаа байх өндөр магадлалтай. МАН-ын 2020 сонгуулийн мөнгө болон удирдлагуудын хармайнд орох мөнгөний урсгал олон нийтэд ил болох нь дээ...

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    Таван толгойн нүүрсний цавчаа байх өндөр магадлалтай. МАН-ын 2020 сонгуулийн мөнгө болон удирдлагуудын хармайнд орох мөнгөний урсгал олон нийтэд ил болох нь дээ...

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 13/

    10 хувь -10 сая доллар -10 жилийн ял- 10 үеэрээ адлагдах -

    Хариулах