Д.Занданбат дарга өөрийнхөө болон ажилчдынхаа цалинг нэмүүлэхээс ажлаа эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 22 ・ 2

УИХ энэ сарын 9-нд Үндэсний аудитын газрын даргаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Д.Занданбатыг томилсон. Уг нь Засгийн газар түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэвч УИХ нь "Энэ хүн л сайн ажиллана" гээд түүнийг Ерөнхий аудитороор томилсон юм. Хууль зөрчөөд ажлаасаа чөлөөлөгдсөн хүнээр бусдын хууль бус үйлдлийг хянуулахаар томилсон гэх үү дээ. Манай улсын төрийн албаны бодлогын ойлгомжгүй байдлын нэг тод жишээ нь энэ. Д.Занданбат төрийн сайн албан хаагч гэсэн үг үү, эсвэл муу албан хаагч юм уу. Ойлгоход үнэхээр хэцүү. За ямартай ч "Сайн ажиллаж чадах хүн" гээд Үндэсний аудитын газрын даргаар томилсон. УИХ-ын дарга өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ тухай албан мэдээнд Г.Занданшатар дарга 2003 оноос хойш Үндэсний аудитын газарт ажиллаж байгаа хоёр дахь спикер гэдгийг онцолсон байлаа. Үүнээс үзвэл УИХ-ын дарга Үндэсний аудитын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой. Түүний санал болгон томилуулсан хүн нь хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.

Ямартай ч Д.Занданбат дарга ажлаа авсан эхний долоо хоногтоо өөрийнхөө болон аудитын байгууллагын ажилчдын цалинг нэмүүлэх саналаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд хүргүүллээ. УИХ-аас 2003 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Монгол Упсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг УИХ тогтооно”, 14 дүгээр зүйлийн 14.4-т "Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг УИХ тогтооно" гэж хуульчилсан байдаг ажээ. Гэвч одоогоор Монгол Улсын Ерөнхий аудитор болон төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг УИХ-аас тогтоогоогүй байгааг Д.Занданбат дарга саналдаа онцолжээ. Мөн “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс Монгол Улсын Ерөнхий аудитор болон төрийн аудитын байгууллагын ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг хэмжээг тогтоолгохоор холбогдох саналыг хүргүүлж байна” гэжээ.

Уг саналыг нь УИХ баталснаар аудитын байгууллагын албан хаагчдын цалин дараах хүснэгтэд заасан хэмжээнд хүрэх юм байна.

Д.Занданбат дарга өөрийнхөө болон ажилчдынхаа цалинг нэмүүлэхээс ажлаа эхэллээ

Д.Занданбат дарга өөрийнхөө болон ажилчдынхаа цалинг нэмүүлэхээс ажлаа эхэллээ

 

 

Эх сурвалж: www.eagle.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 22/

    bidnii tsalin unen baga shuu dee iim l darga bidend heregtei

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 22/

    Тун ч тааруухан нөхрийг олоод томилсон бололтой. Шахааны хүн иймэрхүү л байж таарна даа

    Хариулах