• Бидний тухай
  • Редакцийн бодлого

  • Эхлэл
  • Улстөр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Урлаг
  • Технологи
  • Бусад
  • Бизнес
  • Miss Mongolia

Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ыг өөрсдөө тарахыг би дахин уриалж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин ・ 2019 05 сар 24 ・ 2

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 – дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Эрхэм гишүүд ээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон. УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон. Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл. УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 0

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлтэй холбоотой санамж, хүсэлтүүд

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 25/

    Hugatsaa heregtei gedgiig medmeer Dee,,

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 24/

    ерөнхийлөгч нь хүртэл турхирагч байхад энэ улсын ажил яаж явах вэ дээ

    Хариулах

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал ...

    уржигдар
  • МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө

    МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө

    уржигдар
  • БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өгчээ

    БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор ...

    уржигдар
  • ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн

    ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" ...

    уржигдар
  • Булгантуяагийн КЭЙС

    Булгантуяагийн КЭЙС

    уржигдар
  • Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа

    Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ...

    2025 11 сар 06
  • 10 СУРГУУЛИЙН ХООЛНЫ ГАЗРЫГ ЗАСВАРЛАН ШИНЭЧИЛЖ БАЙНА

    10 СУРГУУЛИЙН ХООЛНЫ ГАЗРЫГ ЗАСВАРЛАН ШИНЭЧИЛЖ ...

    2025 11 сар 06
  • Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй

    Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд ...

    2025 11 сар 06
  • Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг

    Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ...

    2025 11 сар 06
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

    УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ...

    2025 11 сар 06
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ

    Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая ...

    2025 11 сар 06
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ

    Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга ...

    2025 11 сар 06
  • Бусадтай нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд хулганы хор, архинд уксус хийж уулгасан эмэгтэйд оноосон 13 жилийн ялыг 10 болгон бууруулжээ

    Бусадтай нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд ...

    2025 11 сар 06
  • Зам засварлаж байсан ажилчныг дайрч хөнөөгөөд зугтаажээ

    Зам засварлаж байсан ажилчныг дайрч хөнөөгөөд ...

    2025 11 сар 06
  • Л.Оюун-Эрдэнэ арай л дэндүү муу Ерөнхий Сайд байжээ

    Л.Оюун-Эрдэнэ арай л дэндүү муу Ерөнхий Сайд ...

    2025 11 сар 06
  • Өсвөр насны хөвгүүд бүлэглэн автомашин хулгайлж байхдаа бусдын амь насанд хүрчээ

    Өсвөр насны хөвгүүд бүлэглэн автомашин хулгайлж ...

    2025 11 сар 05
  • С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдсан 15 жилийг гэрээг ил болгох шийдвэр гаргалаа

    С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ...

    2025 11 сар 05
  • Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна

    Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад ...

    2025 11 сар 05
  • Л.Оюун-Эрдэнэ: Цэц нь парламентын гал тогоонд орж ирээд ингэж санал хураахгүй бол эгүүлэн татна гэдэг асуудал ярьдаг байгууллага биш

    Л.Оюун-Эрдэнэ: Цэц нь парламентын гал тогоонд орж ...

    2025 11 сар 05
  • Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна

    Булган аймагт нас барсан нэг сартай нярайн ...

    2025 11 сар 05
  • Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ

    Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон ...

    2025 11 сар 05
  • Э.Батзолбоо: Модоо ахиу хийвэл хагас коксон түлш сайн асаж байна

    Э.Батзолбоо: Модоо ахиу хийвэл хагас коксон түлш ...

    2025 11 сар 05
  • Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр ...

    2025 11 сар 05
  • Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байна

    Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин ...

    2025 11 сар 03
  • Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж байна, бүртгээд албан бичгээ бидэнд ирүүлбэл хэвлэлд мэдээлэл өгнө

    Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж ...

    2025 11 сар 03
  • А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн

    А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн ...

    2025 11 сар 03
  • Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

    Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

    2025 11 сар 03
  • УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар нь тэтгэвэр нэмье

    УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар ...

    2025 11 сар 03
  • Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулахаас 18.6 тэрбумыг төлжээ

    Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн ...

    2025 11 сар 03
  • Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 хувь нэмэхээр хэлэлцэж байна

    Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 ...

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Вэб сайт хийлгэх

© 2014 MGL Media Group.
Сайтад тавигдсан мэдээ мэдээллийг ашиглахадаа манай нэрийг заавал дурьдана.