Хэргээ булзааруулахын тулд хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдсон уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 28 ・ 2
 
ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь:
 
Төрийн ордонд одоогоор ажилладаггүй сөрөг хүчний намын лидер Төрийн ордонд хуралд оролцоод гарахдаа амь насаа учир битүүлгээр алдсанд моринд хайртай монголчууд бид эмгэнэн  гашуудаж байна.
Эхлээд би бодохдоо хэвлэлээр гарсан мэдээг үнэн зөв гэж итгэн, өвчний улмаас гэнэт нас барсан гэж ойлгож байлаа. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүнтэй холбогдуулж АН-ын удирдлагуудын хийсэн мэдэгдэл, бусад холбогдох мэдээллийг үзэж сонсож нягтлаад, энэ хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэвлэлээр хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна. Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараах зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна.
 
Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурьдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.
 
1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн програм хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.
2. УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгээ хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.
3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгээ хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.
4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхацаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 28/

    эд нар нэг зүйл л булаалдаад байгаа шүү дээ. батсайхан бараг мэдэж байгаа байх даа. хоорондоо тоохиролцсон байх гэж бодож байна.

    Хариулах
  • зочин / 2019 05 сар 28/

    яаж ч бодсон энэ сагсаг залуу биш ээ битгий чулуу хөөлгө арай дээгүүр бодооч энэ зэргийн залууд түлхүүлэх эсвэл цохиулах хүн талийгч мөн үү бүү инээд хүргээл байл даа таануус

    Хариулах