"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/541 захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар боллоо.

Захирамжид зааснаар Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Жанжин Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэв.

Тус албанаас захирамжийн хэрэгжилтийг хангаж 320 цэгт 405 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах тул иргэд та бүхэн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн их гэрлийн асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.