17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар их хурлаа хийхийг шаардлаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 06 сар 27 ・ 1

Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг.

Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм.

Мөн тэрбээр “МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө” гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 06 сар 28/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах