"Жаст"-ын Ш.Батхүүгийн НУУЦ хөрөнгө ил боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 04

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин саяхан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг  ил болгожээ. Ингээд "Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгөтэй танилцана уу.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх