Хотын өнгө үзэмж хувийн хэвшлийнхэнд л “хамаатай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 04

 

Хотын өнгө үзэмж, стандарт гэж сүүлийн үед их ярих болсон. “Өнгө үзэмж гутаасан сурталчилгааны самбарыг буулгалаа, ТҮЦ-үүдийг цэгцэлнэ, автобусны буудлуудыг стандартын дагуу шинэчилнэ, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягийг жигдрүүлнэ” гэж өдөр тутам мэдээлж, холбогдох байгууллагууд нь хувийн хэвшлийнхэнд арга хэмжээ авсаар байна. Гэтэл үүний зэрэгцээ бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрж, хотын өнгө үзэмжийг гутаадаг нөхөд ч байна. Хамгийн наад захын жишээ нь, хотын төвөөр байгуулсан нүхэн гарцууд. Өнгөрсөн хугацаанд нүхэн гарцуудад нийт хоёр тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Гэтэл нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдал, тав тухтай орчин бүрдүүлэх нүхэн гарц алга.

2009 он. Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд нүхэн гарц байгуулсан. Авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тус байгууламжийг 562 сая төгрөгөөр босгожээ. Шинэдээ шил толь шиг гялалзаж байсан тус байгууламжийг ашиглалтад оруулаад 10 жил боллоо. Дорвитойхон гэрэлтүүлэггүйн дээр шатаар нь уруудахад л нийтийн жорлонгийн үнэр, арц хүжтэй холилдон хамар сэтлэх шахдаг талаар иргэд шүүмжилдэг. Уг нь яарч сандарсан үед үйлчлүүлчих жорлон ховор Улаанбаатарт байх ёстой газруудын нэг нь энэ мөн. Гэсэн ч агааржуулалтыг бүрэн шийдээгүйгээс тэр үү эвгүй үнэр нэвт шингэж, хурдхан гарахаас өөр аргагүй болгодог. Мөн дээврээс нь дусаал гоожиж, тааз нь шарлаад олон жил өнгөрлөө. Үүнд анхаарал хандуулж, тордож, тойлдог байгууллага алга. Мөн тэр хавиар өдөр, хоног өнгөрүүлдэг, “гудамжны” гэх тодотголтой иргэд согтуу хөлчүү орилж хашхичин, хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгах нь нөгөө “аюулгүй орчин бүрдүүлэх” гэх утгаасаа зөрөөд байх шиг. Нэг үгээр хэлэхэд, гудамжны хүмүүсийн орогнох байр болон хувирсан.

2012 он. Сүхбаатар дүүрэг, Сансарын нүхэн гарцыг ашиглалтад оруулав. 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан нүхэн гарцыг ашиглалтад оруулснаас эхлээд л шүүмжлэлийн бай болсон. Тэр хэсгийн авто замыг гурван сарын хугагацаатай хаахаар төлөвлөсөн ч бүтээн байгуулалт зун, намар гээд хоёр улирал дамнасан нь иргэдийг ихэд бухимдуулсан юм. Тухайн оны арванхоёрдугаар сард 85 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад оруулсан ч тавхан сарын дараагаас 1.3 тэрбум төгрөг “залгисан” ажлынх нь чанар танигдаж эхэлсэн. Эргэн сануулахад, 2013 оны тавдугаар сарын 28-нд аадар бороо орсны улмаас нүхэн гарцын дээвэр цөмөрсөн юм. Үүнээс болж тус гарцын доогуур байрлуулсан, ойр орчмын айлуудын холбооны утас гэмтэж, хэдэн өдөр зам хааж, засварлаж байв. Түүнчлэн борооны ус зайлуулагчгүй, ашиглалтад оруулснаас хойш багагүй хугацаанд цахилгаанаа шийдвэрлээгүйгээс хэд хэдэн гэмт хэрэг гарсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх