З.Энхболд: Би ажлаа өгөхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 07 сар 05 ・ 2

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ. 

Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар хийж, "Үндэслэлгүй мэдээлэл байна. Цуураад л байх юм. Одоо УИХ руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэх үгийг бэлдэж байна. Тэр үгний дараа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явах гээд байна шүү дээ. Зүгээр л бодоход ийм их ажилтай байхад ажлаа яаж өгөх юм бэ, урдах ажлаа л хийж байна. Ажил хэвийн явж байна. Би харин сонгуулийн өмнө сонгуульдаа бэлдэнэ шүү" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 07 сар 06/

    Шар хэвлэл мэдээлэл гэж хөөрхийдөө заримдаа сэдэв олдохгүй хэцүү байхаа тэгээд л худал хуссан хэрэг

    Хариулах
  • Зочин / 2019 07 сар 05/

    Өг л дөө. ккк

    Хариулах