Монгол улсын хөдөлмөрийн баатар, чингис хаан одонт, төрийн соёрхолт Б.Шарав таалал төгслөө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 16 ・ 1

Хөгжмийн ноён оргилын нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт Б.Шарав таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүнийг Монголын хөгжлийн урлагийн сор бүтээл туурвисныг нь өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ.

Б.Шарав нь 1952 оны арванэгдүгээр сарын сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотын "Багш нарыг бэлтгэх сургууль"-ийн хөгжмийн багшийн анги,

1983 онд ОХУ-ын Екатринбург хотод УРАЛ-ийн хөгжмийн дээд сургуулийн Хөгжмийн зохиолчийн ангийг тус тус дүүргэсэн юм.
1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль Хөгжмийн багш
1983-1986 онд Хөгжим бүжгийн коллежид Хөгжмийн онолын багш
1986-1987 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолч
1997-1998 онд Ардын дуу бүжгийн улсын чуулгад Концертмейстер, Найрал дууны багш
1998-2001 онд Монголын хөгжмийн зохиолчдын хороод Нийтийн дуу, Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч
2001-2002 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдагч
2002-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолчоор тус тус ажиллаж байлаа.
1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал
1992 онд Монгол Улсын Төрийн шагнал
2002 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн
2005 онд "Чингис хаан" одонгоор тус тус шагнагдсан.

Түүний туурвисан “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон арван бүтээл ард түмний сэтгэлд эгнэгт хоногших хосгүй бүтээлүүд билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: