"Оюутолгой” ба хариулт нэхсэн асуулт

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 25 ・ 2

 

“Оюутолгой” төслийн гүний уурхай бүтээн байгуулалтын зардал өснө, хугацаа нь сунана гэсэн мэдэгдлийг “Рио тинто” хийсэн нь цочир мэдээлэл болов. Олон улсын хөрөнгийн биржүүдэд тус компанийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс”-ийн үнэт цаасны ханш “чөлөөт уналт” хийлээ. Тухайлбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар хувьцааных нь ханш 0.53 ам.долларт хүрээд байна. Дээрх мэдэгдлийг гаргасан даруйд хувьцааных нь ханш 2.5 дахин унасан нь энэ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг 2015 онд хийсэн даруйд “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны ханш дөрвөн “ногоон” давж байсан удаатай. Бага зардлаар өндөр ашиг олох бизнес үнэ цэнтэй байдаг нь бичигдээгүй хууль. Харин өндөр зардал гаргаад, бага ашиг олбол тухайн бизнесийн үнэ цэн буурна. Хувьцааных нь ханш унасан нь “Оюутолгой” төслийн үнэ цэн уруудаж буйн илэрхийлэл.

Төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар байв. Өөрөөр хэлбэл, ил уурхай, баяжуулах үйлдвэр барих, урьдчилсан судалгаа хийх, дагалдах дэд бүтэц бүтээн байгуулах зардал ийм байлаа. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, Монголын Засгийн газар “Рио тинто” хоёрын дунд удаан хугацаанд үл ойлголцол үүссэнийг монголчууд мэднэ. Ингээд Монголын тал хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум “ногоон”-оор хэтэрснийг хүлээн зөвшөөрөн, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх, санхүүжилтийн гэрээ байгуулсан. Эл гэрээг “Дубайн гэрээ” хэмээн нэрлэсэн билээ. 

Гэрээ ёсоор олон улсын 14 банкнаас 4.2 тэрбум ам.доллар зээлсэн. Мөн “Оюутолгой” компани үйл ажиллагааны ашгаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Тэгвэл газрын 1300 метрийн гүний чулуулаг өмнө нь тооцоолсноос “зөөлөн” байжээ. Тиймээс нэмэлт бэхэлгээ хийх, өөр чиглэлд хонгил ухах болсноор бүтээн байгуулалтын зардал хоёр орчим тэрбум ам.доллароор нэмэгдэх гэнэ. Үүнээс гадна бүтээн байгуулж дуусах хугацаа хоёр жилээр хойшилно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анхны хөрөнгө оруулалтынх шигээ өслөө. Адилхан долоон тэрбум “ногоон”-д хүрэв. Тэгэхээр төслийн нийт санхүүжилт 14 тэрбум ам.долларт хүрэх нь ээ. Энэ нь 35 их наяд төгрөг буюу 14 оронтой тоо юм. Харьцуулбал, Монгол Улсын гурван жилийн төсвийн зардалтай тэнцэнэ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 07 сар 25/

    Монголчууд ажиллуулж чадахгүй шүү дээ, хэсэг улс төрчид л амьдрах, нийгэмд танигдах төсөл болсон, худалд, эсвэл зогсоо, мөн гадаадын хөрөнгө оруулалтаас татгалз, тэгээд өөр сэдэв ярьцгаая

    Хариулах
  • Зочин / 2019 07 сар 25/

    сонирхолтой

    Хариулах