Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 07 сар 26
・ 1

ЭХЭМҮТ-д долдугаар сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр тархсан.
Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр “Энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй. Гурван жилийн өмнө төрсөн тохиолдол” гэлээ
Харин дээрх мэдээлэлд дурдагдсан дөрвөн ихэр хүүхэд 2013 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт төрж байсан юм. Тодруулбал тус сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч Баттулгынд гурван хүү, нэг охин мэндэлж Монгол Улсын анхны дөрвөн ихэр хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.