Сэрэмжлүүлэг: 10 сартай хүүхэд хананаас уясан уяандаа орооцолдон амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 26 ・ 1

Төв аймаг 10 сартай хүүхэд хананаас уяулсан уяандаа ороолцолдож нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.07.25/ болжээ.

Хэргийг тодруулбал, Төв аймгийн нутагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байгаа юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар, хүүгийн эцэг эх бензин авахаар сумын төв рүү явсан ба том хүү болох 9 настай ахад нь үлдээгээд явжээ. Гэвч харамсалтай нь 10 сартай хүү ахыгаа усанд явсан хойгуур уяандаа хоолой хэсгээрээ орооцолдож нас баржээ.

Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2019 07 сар 28/

    Яасан харамсалтай хэрэг вэ?бензин авахад жолоо барьж байгаа хүн л очиход болох зүйл,ианайханы хайхрамжгүй хэнэггүй асуудал арай дэндүү юм аа?

    Хариулах