Зөвшөөрөлгүйгээр дөрвөн барилга барьсныг холбогдох албаныхан мэдээгүй сууж байна гэв үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 01

Монголчууд бид дэлгэр зуны наадмаа дэнж хотойтол хийж, Хүй мандлын хөндий, Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээгээ тойрон сайхан наадацгаасан. Идэр залуухан аваргатай, эрхий мэргэн харваачаар нь ч шинэ залуу хүн тодорч, газар газрын уяачдын шандсыг нь сойсон хурдан хүлгүүд уясан эзэд, унасан хүүхдээ баясган Төв цэнгэлдэх хүрээлэндээ цолоо дуудуулснаас хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Наадам дуусаж, найр хавтгайрсан энэ үед яагаад заавал үүнийг дурдах болов гэж уншигч та гайхаж буй нь лавтай. Жилээс жилд жижгэрч буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай орчим өндөр барилгад хүрээлүүлж, цэц сорих ч газаргүй болсныг онцлох гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд барилга шавуулснаас болж харваачид цэц мэргэнээ сорих сурын талбайгүй болоход хүрээд буй билээ. Газрын наймаачдын золиосонд өртсөн тухайн хэсэгт хэдэн жилийн дараа баяр наадмаа тэмдэглэхээ больж, Хүй мандлын дэнжид хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүнийг далимдуулаад сурын талбайн баруун талд ямар ч зөвшөөрөлгүйгээр гэж хэлэхэд хилсдэхгүй барилгын ажил эхлүүлжээ. Уг нь орон сууц, зам, гүүр, сургууль, цэцэрлэг гээд аливаа барилгын ажлыг эхлүүлэхийн тулд холбогдох байгууллагуудаас олон тооны бичиг баримт бүрдүүлэн авдаг.

Анх 100 гаруй бичиг баримт бүрдүүлдэг байсан бол өдгөө хүнд суртал, хээл хахуулийг багасгах үүднээс гарын үсэг зурдаг эрх мэдэлтнүүдийн тоог цөөлөөд буй. Гэхдээ Монгол Улсад засаг захиргаа гэж байгаа болохоор хаана юу барихаа харьяалах байгууллага, нутаг дэвсгэр нь шийдэж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог нь хэвээрээ. Барилга бариулж буй аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн ЗДТГ-т хүсэлтээ гаргаж, тухайн газраас барилгын байршил тогтоосон тухай шийдвэр, мэдэгдэх хуудас, байршлын схем, зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ, газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Газрын харилцаа, Барилга, геодези зураг зүйн газрын Улсын экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт, барилга барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт, экспертизээр хянуулсан, ерөнхий төлөвлөгөөний зургаа Улаанбаатар хотын ерөнхий архитектор, дүүрэг хариуцсан архитектороор батлуулсан хуудас, ОБЕГ-ын зөвшөөрөл гэх зэрэг бичиг баримт бүрдүүлдэг билээ. Гэтэл

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх