Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 01
・ 4

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгов.
Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын 25-наас эхлэн автомашины улсын дугаарын УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд нээлттэй олгож эхэлсэн юм. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгож байгаа аж.
Тэгвэл та онлайнаар өөрт таалагдсан автомашины шинэ дугаараа https://burtgel.transdep.mn/ цахим хуудаснаас сонгож захиалах боломжтой. Таны захиалсан дугаар 24 цаг хадгалах бөгөөд энэ хугацаандаа багтаан тээврийн хэрэгслийн төвүүдэд хандаж, дугаараа авах юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.