С.Баярт хариуцлага тооцох нь тодорхой болсон уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 05 ・ 5
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийх айлчлалынхаа үеэр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан билээ.
Уулзалтын үеэр АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ хэмээсэн нь Монголын улс төрийн орчинд ихээхэн дуулиан дэгдээж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалтанд ихээхэн ач холбогдол өгч байсан тул Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг айлчлалынхаа бүрэлдэхүүнд багтаасан байв.
 
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр амласан оффшор данстангуудад хариуцлага тооцох амлалтаа ямар нэгэн хэлбэрээр биелүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй аж.
 
Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяртай холбоотой үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг АНУ-аас дэлгэрэнгүй олж авах, түүнд хариуцлага тооцох нь тодорхой болсон бололтой. Ийм дүгнэлтийг Монгол Улс төр дэхь С.Баярын анд нөхөд хэдийн хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцохыг хичээж буй гэнэ. 
 
П.Энхмандах
 
www.sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2019 08 сар 05/

    Ойлголцоно гэсэн юм байхгүй,харин бурууг нь хууль зөрчсөнийг нь тэдэнд ойлгуулана гэсэн асуудал байх,долоон сарын нэгний хэрэг дээр ял завшсан асуудлыгч өгөр толгой С.Баяртай ярих,ял асуух өдөр ирнэ,ерөнхийлөгч Х.Баттулгын энэ авч хэрэгжүүлэж байгаа алхамуудыг иргэд сонгогч олон түмэн талархан дэмжи

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 05/

    Тэнэг лалар вэ новшийн сда минь

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 05/

    Хулгайч нартай ойлголцоно гэсэн яриа хэрхэвч байж болохгүй. Баяр, Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж нарын бүх хөрөнгийг хурааж насаар нь хорьж байж, хууль хяналтын байгууллага, ерөнхийлөгч, Монголын ирэдүйд итгэх итгэл бий болно. Хулгайч нарт маш том цохилт болох учиртай. Ерөнхийлөгч дөө, Ерөнхий про