Улсын эмнэлгүүд иргэдээ мөлхтөл нь буцаадаг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 06 ・ 8

Улсын эмнэлгүүдийн эмч нар хүнд суртал гэгч айхавтар өвчинд нэрвэгджээ. Энэ нь зан араншинг ноцтойгоор эвдэж, адаг сүүлд нь хүний үнэргүй, хувиа хичээсэн нэгэн болгон хувиргадаг, аюулт өвчин аж. Аврал эрсэн нэгнийг шалтгаангүйгээр загнаж зандрах, хөөж туух, үл тоомсорлох, “хамраа сөхөх” зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүнд суртал нь “амьсгалын” замаар халдварладаг, ихэнхдээ төрийн албаныхны дунд элбэг тохиолддог гэлцэх. Сүүлийн жилүүдэд эл өвчин эрүүл мэндийн салбарынханд илүүтэй нүүрлэж, түмэн олон үүний золиос болсоор байгаа нь харамсалтай.

“Дээрээс” нь яриулахгүй л бол эмч нар хөдлөхөө больсон нь үүний тод жишээ. “Нийтээрээ тийм биш” гэж тал засахгүй ээ. Тангараг өргөсөн эмч нарын муу нь сайнаасаа дэндүү олширсон учраас тэр. Дээдсийг өргөж, доодсыг нүд үзүүрлэдэг муухай хандлага өмнөх нийгэмд ч байсан. Гэхдээ өнөө цагт энэ үзэл улам архагшиж, өвчин болтлоо хүндэрснийг бид харж сууна.

Эрүүл мэндийн салбарыг санаатайгаар харлуулж, баалах гэсэнгүй. Бодит байдал нь л ийм. Улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ эмч нарт загнуулж, зандруулаагүй, хоосон хаалга мөргөөгүй, өчнөөн цаг хүлээгээгүй, “өрний морь” шиг ийш, тийш гүйгээгүй хүн бараг үгүй. Эмч, сувилагч нарын ёс зүй, харилцаа хандлага дордохын хэрээр иргэд улсын эмнэлэгтээ итгэл алдарч, хаалгаа тасхийтэл савж байхтай олон таарлаа.

Тэднийг “Их ачааллаа биш, их зангаа дийлэхээ больсон” гэж олон нийт шүүмжилдэг нь үнэний ортой. Эмч, сувилагч нарыг ямар орчинд, хэчнээн цагаар, хэдэн хүнд үйлчилж байгааг ойлгож байна. Гэсэн ч хэдий болтол эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангаргаа уландаа гишгэж, бусдад бурууг нялзаах вэ. Эрүүл мэндийн салбарынхны “Цаг наргүй, цалин бага” гэх тодотголыг аажим аажмаар өөрчилж, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж улс хичээж л байдаг. Харин үүний хариуд тэд юу хийв. Ард иргэдийн итгэл, сэтгэлээр “тоглож”, өнгө, мөнгө л хөөх шив.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 08 сар 06/

    Daralt harvasan huniig turgenii emch ireed gemtel avsan bh geed gemtliin emnelegeer chirch guldarch yavsaar bgaad saajilt uusgesen medleg muutai.dungee mongoor taviulsan emch geh humuus bas ajillaj hund gai bolj bna

    Хариулах
  • бамбар / 2019 08 сар 06/

    Мөлхүүлээд амьд буцаавал баярлахсан

    Хариулах
  • бамбар / 2019 08 сар 06/

    Баянзүрх дүүргийн сэхээн сэхээн биш там руу илгээх гарц хаалга болсон байна лээ шүү хүмүүсээ Энэ хаалгаар орсон бол хөлөөрөө гарч ирэхгүй санаж яв хүмүүсээ алуурчин эмч нар нь одоо зайгаа тавиач хүнээс үнэтэй юу байдийн хэлээд өгөөрэй

    Хариулах
  • бамбар / 2019 08 сар 06/

    ээнд байсан 6 хүний шарил гарч байсан энэ юу гэсэн үг юм хөгшнийг нь байг гэхэд хүүхэд залуучуудаас ганцыг нь ч аврах сэтгэл чадвар алга гэж үү

    Хариулах
  • бамбар / 2019 08 сар 06/

    Эмнэлгүүд мэдлэг, сэтгэл маш муу, хүний амийг огт тоохгүй, хүйтэн сэтгэлтэй, чадваргүй их зантай эмч нараар дүүрчээ.Ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг сэхээн амьдруулахын эмч нараа хэдэн хүний амиар тоглуулж байж солих вэ? 46-хан настай дүүг минь зүгээр л алсан.Шарилыг нь авах өглөө хамт сэх

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 06/

    УНТЭ -ийн лаборторын хүчин чадал 2-р шатлалын эмнэлэгийн хэмжээнд ч хүрэхээ больсон юм шигээ. Шүүмжлэл хүлээж авахаа больсон дөжирчихсэн хүмүүс.

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 06/

    УНТЭ-энэ байдлын тод жишээ.Хөдөөнөөс тус эмнэлэгт илгээгдэж ирсэн ядуусыг үзлэгийн дугаар дуусан нэрээр 1 сар хүлээлгэх энүүхэнд. Ихэнх шинжилгээг хувийн ивээлдээ байгаа лаборторид өндөр үнээр хийлгэнэ. Эмнэлэгийн удирдлага дороо юу болж байгааг мэддэггүй дарга нэртэй их амьтад

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 06/

    гоё хэлжээ

    Хариулах