Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхааруулав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 07

Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг АНХААРУУЛЖ байна. ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН‼️
Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг.
Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх