Сэрэмжлүүлэг: Өмнөговь аймагт 66 хүн хоолны хордлго болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 08 сар 13

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойн хүлээн авалтанд оролцсон иргэд хоолны хордлогонд орж өнөөдрийн байдлаар 66 хүн өвчилснөөс 22 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хоолны дээж авч шинжлэхэд Салмонелез хэмээх гэдэсний халдвар болохыг нь тогтоосон байна. Халдвар гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотоос Халдвар судлалын үндэсний төвөөс нарийн мэргэжлийн эмч нар ирж ажиллаж байна.
Салмонелез хэмээх энэхүү гэдэсний халдварт өвчин нь түүхий мах, өндөгөөр халдварлаж ходоод нарийн гэдэсийг шархлуулж үрэвсүүлдэг бөгөөд өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварлах эрсдэлтэй гэнэ. Одоогоор халдвар авсан айл өрх, албан газруудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа юм байна. Иймд ард иргэд та бүхэн гарын ариун цэврээ сайтар сахиж, хоол ундны зүйлсээ хадгалах, боловсруулахдаа анхаарч, түүхий мах хэрэглэсэн хутга, хоолны сав суулгаа сайтар ариутган цэвэрлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлж байна. Салмонелез өвчин нь толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжиж суулгах, халуурах, 4 мөч янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэгээр илрэх бөгөөд ийм төрлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгийн байгууллагад хандахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх