Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 19
・ 1

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Азийн төлөөх Боао” форумын дарга Бан Ги Мүүн Монгол Улсад албан ёсоор айлчлах гэж байна. Тэрбээр “Боао Улаанбаатарын бага хурал”-д оролцохоор хүрэлцэн ирж байгаа юм. Уг бага хуралд “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдвээр илтгэл тавих ажээ.
Тэрбээр өнөөдөр 17:00 цагт Улаанбаатар хотноо газардана. Манай улсад өмнө нь НҮБ-ын дарга албыг хашиж байхдаа одоогоос 10 жилийн өмнө айлчилж байсан билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.