У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дахин УИХ-д өргөн барих гэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 21 ・ 18
Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрчээ.Тодруулбал Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхийн 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
 
Тэгвэл тэд дахин зохион байгуулалтанд орсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг ирэх 9-р сарын дундуур юм уу? 10-р сарын эхээр гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
 
Энэ мэдээллийг ч хэдийн авсан Ерөнхий Сайд У.Хүрэлсүх эрс, цочмог дайчин үгээ дахин хэлж эхэлсэн төдийгүй улс төрийн хурц хийхээр бэлтгэж эхэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг мөнөөх л Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Амарзаяа нарын УИХ-ын 22 гишүүн гаргах гэж буй агаад одоогийн байдлаар албан бланк дээрхээ гарын үсгээ хараахан зурж эхлээгүй байгаа аж.
 
Дахин сануулахад 2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.
 
Гэвч хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.
 
Э.Мягмар
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 22 той дүү / 2019 08 сар 27/

    22 настай дүү хүү нь бодлоо. Өмнөх засгийн газраас огцорсон сайд агаа нар, Хаянхярваа агаа нь бүлгийн даргаас огцорсон. Тэгээд одоо хариу арга хэмжээ юу.

    Хариулах
  • Бат / 2019 08 сар 22/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Sachii n hurehgui l dee KM hol tusna

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Vnen vg helsen hvnd hvn ushuutui vher unsan hvnd nohoi ushtui gej odoo naad hed chin booj vhehneee

    Хариулах
  • иргэд олон түмэн / 2019 08 сар 21/

    Зүсийг нь харвал нэрийг нь асуугаад яахав гэж ямар үнэн үг вэ?

    Хариулах
  • Бат / 2019 08 сар 21/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо сэрцгээе

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Ардтүмний нэрийн өмнөөс зоригтой хийгээрэй.

    Хариулах
  • eh ornii esreg gej yzsygei?.... / 2019 08 сар 21/

    Ylas ornoo boddoggyi ene namiin zarim gisyyd ikhe hyrald oron too beglej syygaa ene hymyysees Mongolchyyd zalhaj bna syy!!!!ta nar zailaad egeech?.....Hyrelsyh darga ajillaj baisan ni bidend hamaagyi deer bna!Mongoliig nyraah teleblegeetei ta hedtei hatyy temzene syy!!!!eersdeen bayjij bysadiig haih

    Хариулах
  • eh ornii esreg gej yzsygei?.... / 2019 08 сар 21/

    Ylas ornoo boddoggyi ene namiin zarim gisyyd ikhe hyrald oron too beglej syygaa ene hymyysees Mongolchyyd zalhaj bna syy!!!!ta nar zailaad egeech?.....Hyrelsyh darga ajillaj baisan ni bidend hamaagyi deer bna!Mongoliig nyraah teleblegeetei ta hedtei hatyy temzene syy!!!!eersdeen bayjij bysadiig haih

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    dope

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Газар шороог ухаж сэндийлж болохгүй болохоор боож үхэх гэж байгаа биз муусайн шуналын туламнууд. Тиймээс ерөнхий сайд та хийх ажлаа нарийн судалгаатай яаралтай хийгээрэй . Амжилт хүсье. Таны юу хийхийг олон түмэн чинь маш анхааралтай ажиглаж буй шүү

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Ажилаа сайн хийж байгаа нэгийгээ үзэхээ больжээ.Чойжилсүрэнг шоронд хийгээч Ерөнхий сайдаа.

    Хариулах
  • шударга төр тогтоох ёстой / 2019 08 сар 21/

    Чойжилсүрэн мэтийн МАН ын хэдэн шуналын тулам юу ч хийж мэднэ шүү. МОНГОЛын ард түмэнд Хүрэлсүх шиг ерөнхий сайд хэрэгтэй.. ЭНД нэр дурдагдаж байгаа ХОЛИОН хутгагч нарыг дахин УИХ д сонгож болохгүй

    Хариулах
  • Иргэн / 2019 08 сар 21/

    Сэрүүн зүүдлээд байгаа энэ гишүүдэд мансууруулах бодис өгчих хүн бна уу. Тэгвэл бүр гоё зүүдлэх байх

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Ajil hiij bgaa, mongoliinhoo gazar shoroonyhoo tuluu temtsej bgaa gej oilgoj bna. Ene huniig tsaash dahin ajilluulah heregtei. Ur dung gargah heregtwi gej bodoj bna.

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Санаа бол байгаа байх. Хэ хэ сачий хүрэх үү

    1
    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    Энэ бол М.Энхболдын хийж байгаа, хийхийг хүсэж байгаа ажил шүү.

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    сонирхолтой

    Хариулах