Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 23
・ 1

Цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, өчигдөр (2019.08.22) 23:59 цагт хаагдсан билээ.
Өнөөдөр (2019.08.23) 10:00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээг зохион байгуулж, бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээгээд байна.
2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхдийг цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал,
- Хоёр настай 19764
- Гурван хүүхэд 4918
- Дөрвөн настай 3525
- Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна.
Хэрэв таны бүртгэлтэй утасны дугаарт "Таны хүүхэд тухайн цэцэрлэгт тэнцлээ" гэсэн мессеж ирсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн 2% цээж зураг
Сануулахад, эцэг, эхчүүд одоо наймдугаар сарын 26-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулан, тус тусын цэцэрлэгтэйгээ гэрээгээ байгуулахыг анхааруулж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.