Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 26
・ 1

Энэ жилийн есдүгээр сарын 1-ний өдөр ням гарагт тохиож байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт хэзээ болох талаар салбарын яамнаас тодрууллаа.
Ерөнхий боловсролын сурагчдын болон цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу ням гарагт болж, харин есдүгээр сарын 2-ноос хичээллэж эхэлнэ гэв.
Харин их дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт тухайн сургуулийн онцлогоосоо хамаарч өөр өөр байх аж.
2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 хүүхэд шинээр элсэж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.