Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 27
・ 2

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Төмөр зам” багийн 305 дугаар байр 3.5 метрийн гүнтэй бохирын худагт хоёр хүн унасан тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 12:30 цагт очиход “Ус Ду” ХХК-ийн ажилтан, тус аймгийн Сүмбэр сумын иргэн Д/62 настай, эрэгтэй/, Э /47 настай, эрэгтэй/ нар бохирын худгийн ус соруулж байгаад ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.