Ачаалалтай байгаа замууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 28 ・ 2

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой томоохон худалдааны төвүүдийг зорих иргэдийн тоо нэмэгдснээр нийслэлийн хэмжээнд авто замын ачаалал нэмэгдээд байна. Мөн өнөөдөр Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр  болж байгаа тул тэр чиглэлийн зам ч мөн ачаалалтай байгаа юм. Тиймээс цагдаагийн газраас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарыг  Уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. Түүнчлэн ачаалалтай байгаа замуудыг нэрлэжээ.

Ачаалал авсан замууд:
-Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны зам зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны гүүр урд болон хойш чиглэх хөдөлгөөн
-Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр урдаас хойш чиглэх хөдөлгөөн
-Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугын хөдөлгөөнүүд ачаалал авсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: