"Ариун Лотус" сувилал нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус сувилал нь ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилдэг бөгөөд ахмад настнууд халамжаар хэвтэн эмчлүүлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрлөө авчээ. Өдгөө 50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан цэвэр, тохилог орчинг бүрдүүлжээ.  Сувилал нь хурц өвчний дараагаар эрхтэн системийг сэргээн засах зорилгоор эмчилгээ хийдэг аж.

 "Ариун Лотус" сувилал нь эмчилгээндээ орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн бөгөөд таны тав тухыг бүрэн хангасан тохилог орчинтой. 

-Сэргээн засах тусламж үйлчилгээ, уламжлалт эмчилгээ хэрэгтэй байгаа хүн бүхэнд мэргэжлийн дотрын эмч, уламжлалт-зүү төөнүүр заслын эмч , хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, бариа засалч, хөдөлгөөн заслын сувилагч, физик эмчилгээний сувилагч анхаарал, халамж тавин ажилладаг.

-Таны эмчилгээ амралтын өдрүүдэд тасарна гэж санаа зовохгүй асуудалгүй. Учир нь "Ариун Лотус" сувиллын эмч, сувилагч нар амралтын өдрүүдэд ч ээлжээр ажиллана. 

-Хоёрдугаар зэрэгтэй мэргэжлийн тогооч өдөр бүр дахин давтагдахгүй цэсээр шинэхэн бэлтгэсэн сувиллын халуун цай, хоолоор үйлчилнэ.

-ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилдэг бөгөөд ахмад настнууд халамжаар хэвтэн эмчлүүлэх боломжтой.

-Монголд орчин үеийн дэвшилтэд технологиор эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Тухайлбал, хүний биеийн халуун, хүйтэн энергийг тэнцвэржүүлж өгдөг юм байна. Монголчуудын ихэнх нь бөөр, нуруу, үе мөчний өвчлөлтэй болсон аж. Үүнийг  нь илааршуулах зорилгоор шинэ технологийг эмчилгээндээ нэвтрүүлжээ. Мөн энергийн эмчилгээг үе мөчний өвчин, хийн гүйдлүүдийг засах, халуун хүйтэн энергийг тэнцвэржүүлэх, бодисын солилцоог сайжруулах, дархлаа сэргээх зорилгоор хийгддэг байна. 

-Цахилгаан төөнүүрийн аппарат буюу төөнүүрийн сауныг БНСУ-аас оруулж ирсэн. Агар модоор хийсэн битүү орчинд эмийн ургамлаар төөнөж, давхар улаан туяагаар шарж эмчилгээ хийдэг байна. Ингэж эмчилгээ хийснээр хүний биеийн цусан хангамжийг сайжруулж, булчингийн чангарлыг суллаж өгдөг. Өндөр үр дүнгээ өгч байгаа гэдгийг мэргэжлийн эмч онцолж байлаа.

-Био энергийн аппарат нь уламжлалт эмчилгээний арга дээр суурилжээ. Нэг удаагийн үйлдлээрээ 5 төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэг гэнэ. Хүний биеийн гүнд үйлчилж ин ян энергийг нь сэргээж, зохицуулж өгдөг гээд олон шинэ дэвшилтэд технологиор үйлчлүүлэгчдээ биеийг нь эрүүлжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм. 

Холбогдох утас: 7017-0141,  9924-2640, 88828287

Фэйсбүүк хуудас: Ariun Lotus suvilal