Халаасны хулгай ихэсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 1

Шинэ хичээлийн жил эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдсэн байгаа эл өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг ихэссэн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Ялангуяа хөдөө орон нутгаас оюутан болж ирсэн хүүхдүүд, мөн хүүхдүүдээ авч ирсэн ар гэрийнхэн нь хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж хулгайчид эд зүйлсээ алдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог.

Тухайлбал, иргэд автобусанд сууж, буухдаа халаасны хулгайд их өртөж, гар утсаа, түрүүвчээ алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад их ирж байна.
Тиймээс олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсдээ сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой явахыг, хулгайч нарт боломж олгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: