Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой, эцэг эхчүүдийн заавал анхаарах зүйлс

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 2

Бага насны хүүхдийг орноос, сандлаас унагах тохиолдлууд нэлээд байдаг. Хүүхдүүдээ гадаа тоглуулах үед эцэг эхчүүд их ч анхаарал тавьдаг. Тэгвэл бид өөрсдөө ч анзааралгүйгээр хүүхдүүдээ аюулд оруулж байдаг гэвэл итгэх үү. Бага насны хүүхдэд байнга анхаарал хандуулж байх нь чухал байдаг. Ингээд эцэг эхчүүдийн хүүхдүүдээ гэмтэх эрсдэлд оруулж байдаг зүйлсийг харцгаая.

Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой, эцэг эхчүүдийн заавал анхаарах зүйлс
 
 
 
 
 

1Аюултай спортоор хичээллэх

 

Эмч нар бага насны хүүхдүүдийг хоккей, тулааны урлаг, бокс, бөх, рагби зэрэг хүч шаарддаг төрлийн спортоор хичээллүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Учир нь хүүхэд дээрх спортуудаар хичээллэж байх явцдаа тархиндаа гэмтэл авах, нурууны яс муруйх, нурууны гэмтэлтэй болох зэрэг эрсдлүүдтэй тулгардаг аж. Мөн бага насны хүүхэд хүнд зүйл өргөх, газар хүчтэй унах зэргээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

 

Аюултай спортоор хичээллэх

2Утас, таблет өгөх

 

Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ ухаалаг утас, таблет өгч дуртай хүүхэлдэйн кино зэргийг нь үзүүлдэг. Тэгвэл эмч нарын зүгээс хүүхдээ аль болох дэлгэцнээс хол байлгахыг зөвлөж байна. Учир нь гэвэл дэлгэцний цэнхэр гэрэл нь толгой өвдөх, мөр, нурууны өвдөлт үүсгэх, нүд өвдөх, анхаарал сулрах, зан ааш өөрчлөгдөх, бухимдах зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэдэг. Мөн нойргүйдлийн шалтгаан болдог аж.

 

Утас, таблет өгөх

3W хэлбэрээр суух

 

Зарим хүүхдүүд газар сууж тоглох үедээ ийнхүү сонин байдлаар суух тохиолдол бий. Өөрсдөд нь эвтэйхэн байдаг болохоор л тэр. Тэгвэл энэхүү суулт нь хүүхдийн хөлний үе, сүүжний яс нуруу, хүзүү, мөрөнд нь ачаалал өгч, хөл дагасан булчинд суулт өгдөг учир хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

 

W хэлбэрээр суух

4Өвдөг дээрээ суулгаж гулгах

 

Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт гулгуур дээр гулгадаг. Ингэхдээ хүүхдээ өвдөг дээрээ суулган гулгадаг. Энэ нь аюулгүй юм шиг санагдах боловч гулгах үед таны хөлд маш их хэмжээний даралт очиж, та өөрийнхөө хүчийг удирдаж чадахгүй байдалтай болдог. Энэ үед хүүхдийн тань хөл, гар гулгуурын хананд наалдах, тээглэх тохиолдолд хамаг хүчээрээ гулсаж байгаа насанд хүрсэн хүн тэр дороо зогсож чадах нь юу л бол.

 

Өвдөг дээрээ суулгаж гулгах

5Сандал дээр зогсох

 

Хүүхэд хоолны ширээ, сандлаас унан бэртэх тохиолдол цөөнгүй гардаг. Ингэх нь хэвийн зүйл боловч зарим тохиолдолд тархинд цус харвах эрсдэл үүсгэдэг. Тиймээс хүүхдээ өндөр зүйл дээр зогссон байх үед нь байнга харж байх хэрэгтэй.

 

Сандал дээр зогсох

6Шороогоор тоглох

 

Хүүхдүүд гадаа шороо чулуугаар тоглох дуртай, энэ ч зөв. Гэхдээ хэрвээ хүүхдийн тань тоглоомын талбай барилгын талбайтай ойр бол та хүүхдээ юугаар тоглож байгааг нь анзаарч байх хэрэгтэй. Барилгын талбайн ойролцоо хар тугалга, будаг зэрэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн бодисууд байх магадлалтай.

 

Шороогоор тоглох

7Трамполин дээр тоглох

 

Эцэг эхчүүд хүүхдүүдээ тоглуулах гэж гэрийнхээ гадаа трамполин байрлуулах нь нэлээд ихсэж байна. Хүүхдүүд ч энэ тоглоомонд дуртай байдаг. Гэхдээ трамполин дээр үсэх явцад яс хугарах, тархи гэмтэх, тархинд цус харвах, цаашлаад бүр тархины хүнд гэмтлээс болж үхэх хүртэл эрсдэлтэй. Иймээс трамполиныг гэртээ суурилуулахаас зайлсхийгээрэй.

 

Трамполин дээр тоглох

8Авирах

 

Тоглоомын талбай бол хүүхэд, эцэг эхчүүдийн дуртай газар. Хүүхэд гадаа тоглож байхад хүүхдэдээ анхаарал хандуулах нь маш чухал. Хүүхэд янз бүрийн тоглоом, хашаа, хөшөө зэрэг рүү авирч тоглох, улмаар унаж бэртэх аюултай. АНУ-д жил бүр 200,000 гаруй хүүхэд өндрөөс унаснаас болж бэртэн эмнэлэгт хүргэгддэг гэсэн судалгаа хүртэл гарчээ.

 

Авирах

9Хамгаалалтын малгай өмсөхгүй байх

 

Хүүхдийн хувьд дугуй унах нь хамгийн сайхан тоглоомуудын нэг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ хамгаалалтын малгай өмсүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Хамгаалалтын малгай нь унах үед тархины гэмтлээс хамгаалдаг. Мөн хүүхдээ дугуй унаж байхад нь бас л ажиглаж байвал зүйтэй.

 

Хамгаалалтын малгай өмсөхгүй байх

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: