Өнөө орой хэсэгчилж хаагдах автозам

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 2

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Айлчлал есдүгээр сарын 2-3 буюу өнөөдөр, маргааш үргэлжилнэ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр /2019.09.02/ ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд зочид төлөөлөгчид  “Чингис хаан" нисэх онгоцны буудлаас  Шангри-Ла зочид буудал хүртэлх замын  хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин маргааш /2019.09.03/  Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаана хэмээв. 

 Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Зочид төлөөлөгчийг нисэх онгоцны буудалд буух үед Буянт-Ухаагаас Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлж хөдөлгөөнийг явуулна. Өмнө нь өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг айлчлах үед Тээврийн цагдаагийн албанаас бусад байгууллагуудтай хамтран дээрх зохицуулалтыг тогтмол зохион байгуулдаг байсан. Маргааш зочин төлөөлөгчид хотын төвөөр хөдөлгөөнд оролцох үед цагийн хязгаартайгаар сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр хөдөлгөөнийг хаана” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: