Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорилоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 04 ・ 1
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2019 09 сар 05/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах