М.Даваажаргал: Монгол, Япон улс миний сэтгэлд эн тэнцүү оршино

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 05 ・ 12
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга М.Даваажаргал Япон улсын иргэн боллоо. Энэ тухай Японы Засгийн газраас өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарласан байна. Тэрбээр өглөөний бэлтгэлийнхээ дараа Токиогийн Миягино ордны өмнө цугласан сэтгүүлчдэд хандан “Би өнөөдөр албан ёсоор Япон улсын иргэншилтэй боллоо. Сүмо бол миний амьдрал. Зодог тайлсан ч тогтвортой ажиллаж, дэвжээгээ удирдахын тулд Япон улсын иргэн болохоор шийдсэн. Би сүмогийн ертөнцөд нэгэн сэтгэлээр 18 жил зүтгэсэн. Энэ хугацаанд өөрийгөө болон сүмо бөхийн нэр хүндийг унагасан ичгүүрт явдал гаргаагүй. Сүмог хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, шаргуу ажиллана. Рэйва эринд шинэ Хакухог харуулах болно.
 
Би өнөөдрийг хүртэл Монгол орноо л сэтгэлдээ тээж ирсэн. Харин одооноос Монгол, Япон улс миний сэтгэлд эн тэнцүү байр суурьтай орших болно. Хоёр улсын төлөө зүтгэх нь намайг илүү хариуцлагатай байхыг шаардана. Би үүнд бэлтгэлтэй байгаа. Эх орон нэгтнүүд минь намайг иргэний харьяаллаа өөрчлөхийг эсэргүүцэж байсан. Гэхдээ аав минь нас барахынхаа өмнө “Өөрийнхөөрөө шийд” гэсэн нь надад зориг өгсөн. 
 
Миний аав 1964 оны Токиогийн олимпоос медаль хүртсэн тамирчин. 2020 оны Токиогийн олимпыг аавтайгаа үзэж, нээлтийн ёслолын үеэр ёкозүнагийн ёслол хийнэ гэж боддог байлаа. Харамсалтай нь мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Гэхдээ аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Аавыгаа нас барснаас хойш нэг жилийн дараа иргэншлээсээ татгалзах тухай өргөдлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Миний хүсэлтийг өнгөрсөн зургаадугаар сард шийдвэрлэсэн. Ирээдүйд шилдэг сүмочдыг бэлтгэж Японы сүмогийн холбоо, хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барина” хэмээжээ. Ийнхүү Хакухо АНУ-ын харьяаллаа цуцлуулсан Акебоно, Мусашимару нарын дараа Японы иргэншил авсан гурав дахь ёкозуна боллоо. "Асахи шимбун” сонинд “Ёкозуна Хакухо Японы иргэн болсон бөгөөд дэвжээний эзэн болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш зоримог алхам хийлээ. Түүнийг цаашид Мөнхбатын Даваажаргал гэх жинхэнэ нэрээр нь дуудахгүй. Хакухо Шо гэх хүндэтгэлийн нэрээр нь Японы хууль ёсны бичиг баримтад бүртгэжээ. Японы сүмогийн холбоо түүнд эргэлзэж байгаа аж. Тэд “Хакухо бол гайкокүжин (гадаадын иргэн) юм. Тиймээс Японы уламжлал, соёлын цогц болсон сүмо бөхийн дэвжээг дэг жаягийн дагуу удирдаж чадахгүй. Дэвжээ бол манай холбооны нэг хэсэг. Манай уламжлалыг үргэлжлүүлэх бөхчүүд дэвжээнээс төрдөг хэмээн мэдэгдсэн. Ер нь сүмогийн холбоо гадаад гаралтай бөхчүүдийг дэвжээний эзэн болохыг дэмждэггүй. Гэхдээ мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан сэкивакэ Кёкүтэнхо өдгөө “Томозуна” дэвжээг амжилттай удирдаж байна.
 
Хакүхо бол мэргэжлийн сүмод олон дээд амжилт тогтоосон гайхалтай бөх. Монголоос гаралтай ёкозүна болох Асашёорюү, Харумафүжи нар сүмогийн хууль зөрчсөний улмаас зодог тайлж байсан” гэдгийг дурдсан байна. Японы Иргэн харьяатын газраас түүнд зодог тайлсныхаа дараа дэвжээний эзэн болох хүсэлт гаргасан тохиолдолд иргэншил олгохоор болсон аж.
 
“Споничи”, “Асахи Шимбун” зэрэг хэвлэлд  онцолсноор Хакухо удахгүй зодог тайлах бөгөөд ояаката буюу дэвжээний эзэн болох бэлтгэлээ хэдийнэ эхлүүлжээ. Гэхдээ Хакухо 2020 оны зуны олимпоос өмнө зодог тайлахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 17/

    Эцгээ нас барсны дараа эх орон, төрүүлсөн эхээ орхиод урвасан итгээд хар мөр дагуулах болно. Япон нисэх үед нь хэдэн залуу араас нь шороо цацсан. Урвагч эргэж Монголд хөл тавих эрх байхгүй. Үүрт тонил

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 07/

    Япон улс зөвхөн дэвжээ эзэмшүүлэхийн тулд ийм хатуу шаардлага тавьж байхад манай Монголд яанаа

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 07/

    Өсч төрсөн эх нутаг нь энэ тэнцүү байх гэдэг хэцүү л байхдаа. Энэ жишээн дээрээс залуус минь цаашдаа эмс охид нь замбараатай, эрчүүд нь жудагтай, эх оронч байгаасай. Гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг төрд ажиллуулах, томоохон орд эзэмших зэргийг хязгаарламаар юмдаа

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/


    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Тэнэг новш чамаар монгол дутахгуй гонщигноод байлгуй япон гичийгийн бегс долоогоод ухэж хэвт

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Одоо яая гэх вэ дээ өөрийн шийдвэр өөртөө зөв Нэгэнт тэр нутгийн иргэнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон учир зөв шийджээ Цаашид монгол залуучуудаа дэмжиж яваарай.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    яагаад эцгийн нэрийг сольж байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    jaahan yos judagtai bai l daa

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Эцгээ нас барсны дараа эх орон, төрүүлсөн эхээ орхиод урвасан итгээд хар мөр дагуулах болно. Япон нисэх үед нь хэдэн залуу араас нь шороо цацсан. Урвагч эргэж Монголд хөл тавих эрх байхгүй. Үүрт тонил

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Эцгээ нас барсны дараа эх орон, төрүүлсөн эхээ орхиод урвасан итгээд хар мөр дагуулах болно. Япон нисэх үед нь хэдэн залуу араас нь шороо цацсан. Урвагч эргэж Монголд хөл тавих эрх байхгүй. Үүрт тонил

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Одооноос түрүүлвэл Японы нэрийн өмнөөс барилдаж, нэг аврагатай болж дээ

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    сонирхолтой

    1
    Хариулах