Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 06
・ 1

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.02-06-ны өдөр нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 740-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж 8 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурьдвал: 2019.09.03-ны өдөр 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р багийн нутаг “Баруун булаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 5 км-т/ шороон замд Даун маркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан.
2019.09.02-ны өдөр 12.20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг “Шаварт” гэх газарт / сумын төвөөс баруун тийшээ 15 км/ асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 44 настай, эрэгтэй Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.
Явган хүнийг гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдол 5, гарцаар гарч байгаад автомашинд мөргөгдөж гэмтсэн тохиолдол 4 бүртгэгдсэн байна.
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 10, мөргөлдөх хэлбэрээр 3, нийтийн тээврийн хэрэгсэлд унаж гэмтэх 1, унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.