Сэлэнгэ аймгийн Шаамар суманд сумын засаг дарга нь 300 га газрыг гадны хѳрѳнгѳ оруулалттай компанид 60 жилийн хугацаатай олгосныг сумын иргэд эсэргүүцэв. Тодруулбал, тус сумын Засаг дарга М.Баярбаатар нь Хятадуудад хууль бусаар олон газрыг олгосон хэмээн нутгийн иргэд хэлсэн юм. 

Нутгийн иргэдээ цагаачил гээд байгаа. Үндсэн хуульд заасан эрхээ бид эдэлж чадахгүйд хүрч байна. Манай суманд цөлжилт үүсэх магадлал өндөр боллоо. Бид тэмцлийн хэлбэрт шилжихгүй байх боломж байсан. Гэтэл бид нар шүүхэд хандаад өмгөөлөгчийн зардлаа дундаасаа босгож байна. Шаамарын иргэд газрыг авч байсан бол бид юу ч хэлэхгүй. Гэтэл гадныхан олон га газраар нь аваад байгаа хэмээн онцлов. 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 300 га газрыг 60 жилийн хугацаагаар БНХАУ-ын компанид эзэмшүүлсэн үү