ГХЯ: Хонг Конгод зорчих иргэдэд сэрэмжлүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 20 ・ 2

Хонг Конгод өнгөрсөн зургадугаар  сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаатай холбогдуулан ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

  • Есдүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад;
  • Есдүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал;
  • Есдүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн “Шүхэрт хөдөлгөөн” эсэргүүцлийн жагсаалын 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус өдөр зохион байгуулах жагсаалын байршлыг мэдэгдээгүй;
  • Аравдугаар сарын 1-ний өдөр “Chinazi” хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээлэл гарсан бөгөөд мөн байршил тодорхойгүй байгаа аж.

Иймд иргэд Та бүхэн Хонг Конгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: