Шинэ хурдны зам дээр хэрхэн дүрэм зөрчихгүй явах вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 25 ・ 2

Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон манай улсын анхны хурдны зам ашиглалтад ороод удаагүй байгаа билээ. Тэгвэл уг зам дээр дүрэм зөрчих тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тэгвэл жолооч та бүхэнд дүрэм зөрчихгүй явах зөвлөгөөг хүргэж байна.

"ТУУШ ЗАМ" гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй замыг хэлнэ.

Тууш замд дараах хөдөлгөөнийг хориглоно: 
-Зүүн болон буцаж эргэх
-Ухрах үйлдэл
-Түр болон удаан зогсох
-Жолоодлогын дадлага хийх
Ачааны автомашин нэг ба хоёрдугаар эгнээнээс бусад эгнээгээр явах.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: