Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 14 ・ 5

Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Уг тогтоолд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд өөрчлөлт оруулж, “цаазлах” угалзын тоог 86, тэхийнхийг 95 болгон нэмжээ. Энэ нь дээрх амьтдын агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй гэж салбарын яамнаас мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь үнэн, эсэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй хэрнээ агнах зөвшөөрөл олгодог хачин тогтолцоотой.

Улсын төсвийн орлогын тодорхой хувийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгын хүрээнд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгойг дээр дурдсаны дагуу жил бүр гаргадаг. Хамгийн их “моодонд ордог” нь ховор ангилалд багтдаг угалз, тэх. Тухайлбал, угалзын төлбөр агнуурын ач холбогдолтой бусад амьтныхаас харьцангуй өндөр буюу 24 000 ам.доллар. Уг нь ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлж, амьтдаа хамгаалан, өсгөн үржүүлэх нь битгий хэл хэд байгааг нь ч тогтоож чаддаггүй гэсэн үг.

Ирэх онд агнуулах амьтдын тоог удахгүй Засгийн газар батлах учиртай. Уг ажлын явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодруулахад “Агнуурын бүс нутаг тус бүрийн менежмент хариуцагчид ирэх жилд ашиглах боломжтой нөөцийн талаарх мэдээллийг энэ сарын 10-ны дотор аймгийнхаа БОАЖГ-т өгсөн байх учиртай. Аймгуудын БОАЖГ агнуурын бүх бүс нутгийн дүнг нэгтгээд, аравдугаар сарын 15-ны дотор манай яаманд ирүүлнэ. Бид саналыг судлаад, Засгийн газрын хуралдаанаар оруулна” хэмээсэн юм. Агнуурын амьтдын нөөцийг үнэлэхэд яамнаас хэрхэн анхаарч байгаа талаар тэрбээр “Аргаль, янгирын нөөцийг тогтоох судалгааны ажлын тендер зарласан. Ер нь агнуурын бүс нутаг бүрийн менежмент хариуцагчид нь судалгаа хийж буй. Гэхдээ энэ удаа яамны зүгээс Монгол орны хэмжээний нэгдсэн судалгаа хийх болсон. Хамгийн сүүлд 2009 онд ийм судалгаа явуулсан” гэлээ.

Тусгай зориулалтын, нэн ялангуяа өндөр үнэтэй угалз агнах квот тогтоох, зөвшөөрөл олгох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат шатандаа алдаа дутагдалтай, замбараагүй аж. Энэ нь амьтдын тоо цөөрөх, тархац нутаг нь хумигдах шалтгаан болж байгааг судлаачид онцолсон. Тухайлбал, агнуурын нэг бүс нутгаас 10 угалз агнах боломжтой гэсэн тоо гарлаа гэхэд бүгдийг нь “цаазлуулах” дүгнэлт гаргаж болдоггүй гэнэ. Жишээ нь, Увс аймгийн Гулзат агнуурын бүс нутгаас 10 угалз агнуулах зөвшөөрлийг өнгөрсөн жил өгчээ. Тухайн хэсэгт очсон анчин яагаад ч 10-ыг агнаж чадахгүй гэнэ. Яагаад гэвэл эхний ганц, хоёрыг л агнахад бусад нь дуу чимээнээс дайжаад үргэчихнэ. Угалз агнахыг зөвшөөрдөг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд агнуурын бүс нутаг дахь амьтад дуу чимээ, машин тэрэгний нөлөөгөөр тархац нутгаасаа дайжсаар буйг нарийвчлан судлах шаардлага тулгарчээ.

Биологийн ухааны доктор, дэд профессор С.Амгаланбаатараас манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдаа, ялангуяа гадаадын анчдын сонирхлыг татдаг аргаль, янгирынхаа нөөцийг зөв тогтоодог, эсэхийг лавлалаа. Тэрбээр “Амьтны нөөцийг гаргахдаа хэр олныг агнах боломжтойг тогтоох ёстой. Зүйл бүрийн амьтны нөөц тогтоох аргачлал өөр өөр. Жишээ нь, цагаан зээр, тарваганы махыг нь авах тохиолдолд нийт нөөцийн 5-10 хувийг агнуулж болно. Тусгай зориулалтын агнуурын тухайд нийт биш, агнах нөөцийг тогтоох шаардлага тулгардаг. Яагаад гэвэл нас бие гүйцсэн, том эвэртэйг нь сонгож агнана шүү дээ. 

 

 

 

Үргэжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • sal dyrgyi tenegyydtei ch?.... / 2019 10 сар 15/

    baigal orchinii said gej yamar manuuhai baigaa bilee?....ene heden hobor amitad maani baigaa yum uu?.....bygdiig ni alj ideed eersdee elegnii hort habdaraar daldarch baigaa ch yum biluu hen medlee!!!Mongol ylas neg iimerhyy l dyyrchihsen ylas oron bolj dyyschee!!!ard tymen ni teneg baih ch yamar zob

    Хариулах
  • bat / 2019 10 сар 15/

    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Ene Baigali hamgaalahiin said gej nuhriig zailuulaachee. Hamag samar jims tuulgej Baavgai amitan hoolgui bolgoson , gazar shoroo uhagchidtaigaa ch temtsej baigaa yum baihgui, temtssen humuusiig n barij horoid baihad yu ch hiihgui

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Хариулах